Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Дийлэнх багш нар нэмэгдэл урамшууллыг “голж” байна”

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) энэ сарын 13-нд буюу ирэх даваа гаригаас эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болжээ.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт цалин хөлсийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэхэд дэвшилттэй шийдвэрүүд гарсан боловч цалин хөлсийг нэмэгдүүлэх эх үүсвэр болж чадахгүй гэж МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны багш нар дотроо хоёр хуваагдаж ажил хаяна, хаяхгүй гэсэн хоёрдмол ойлголт нийгэмд  төрүүлээд байсан  бол өнөөдөр дахин холбогдож дийлэнх багш бидэнтэй нэгдэх болсноо мэдэгдлээ. Мөн Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэлээ.

Дийлэнх багш нар 500 мянган төгрөгийн нэмэгдэл урамшууллыг “голж” байгаа гэнэ. Тиймээс тус холбооны зүгээс дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • 2017 оны 4-р улиралд багтаан Засгийн газар ОУВС-тай “Цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээр хийж боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж бий болгох
  •  2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Боловсрол шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх

Эдгээр шаардлагыг тавьж 2017 оны 11-р сарын 13-аас эхлэн хугацаагүй ажил хаялт хийхээр шийдвэрлээд байна. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх болно.

Энэ ажил хаялтад :

  1. ЕБ-ын 105 сургууль
  2. Шинжлэх ухааны 11 байгууллага
  3. СӨБ-ийн 161 цэцэрлэг
  4. Хөдөө орон нутгийн  ЕБ-ын 72 сургууль
  5. СУБ-ийн 56 цэцэрлэг  эв санаагаа нэгтгэж оролцохоо илэрхийлээд байна.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.