Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ-ын Ерөнхийлөгч Орост айлчилна

 БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак энэ сарын 9-10-нд Орост айлчилна. Тэрбээр Ярославльд болох Дэлхийн улс төрийн хоёрдугаар форумд оролцож мөрийн хөтөлбөрийн чанартай үг хэлнэ. Д.Медведев, И Мён Бак нар уг форумын завсарлагаар уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх арга зам ын талаар ярилцах ажээ.

Орос, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ сард болох юм. Хоёр Ерөнхийлөгч бүс нутгийн аюулг үй байдлын асуудал, ирэх арваннэгд үгээр сард Сөүлд болох “Их хорь“-ийн дээд хэмжээний уулзалт болон харилцан сонирхсон асуудлуудаар өргөн хүрээнд санал солилцохоор төлөвлөжээ. Оросын өөрчлөлт шинэчлэлт, Дорнод Сибирь дэх эрчим хүчний хийгээд бай галийн нөөц баялгийг хамтран ашиглах асуудал энэ сэдэвт мөн багтаж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.