Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Монголын үндэсний брэндийн зөвлөлөөс Бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ

11 дүгээр сарын 10-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 314 дахь өдөр бөгөөд он дуусахад 51 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -5 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 22, гурван хөх мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2455.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 370.50, вон 2.20 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 14.00 цагаас Төрийн ордоны “ Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монголын үндэсний брэндийн зөвлөлөөс Бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулна.
  2. 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох, уулзалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаа 09.00-13.30 цагт “БЛЬЮ МОН ЦЕНТР”-ийн 5 давхарт болно. 
  3. 13.30 цагаас Гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах АБТЭМА төв дээр импортын хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хяналт шалгалт /тээвэрлэлт, хяналт шалгалтын дараалал, баримт бичгийн бүрдүүлэлт , хаяг шошгын шаардлага / хийдэг талаар үзүүлэх сургалт хийнэ.
  4. 10.00 цагт МҮОНРТВ-ийн “Цагаан лавай” студид “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагнал гардуулах ёслол болно.
  5. Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр болно.
  6. Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Чадраабалын Лодойдамба” олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.00-17.00 цагт “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1977 оны энэ өдөр Өмнө Солонгосын жүжигчин Вонь Бинь мэндэлжээ.
  2. 1982 оны энэ өдөр Орос-Украйны генерал, улс төрч, ЗХУ-ын агуу удирдагч, тэргүүн, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга  Леонид Брежнев таалал төгсчээ.
  3. 1989 оны энэ өдөр Герман Берлины ханыг нурааж эхэлжээ.
  4. 2009 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын усан цэргүүд “Daecheong” арал дээр зэвсэгт мөргөлдөөн үүсгэжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.