Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар энэ оны есдүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавихыг комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгав.

Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.