Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохионы хэрэглээ хэтрүүлсэн зөрчлийг торголоо

Цагдаагийн Ерөнхий Газраас тусгай дуут болон гэрэл дохиотой холбоотой хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр мэдээллээ.

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул
 “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих, гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Цагдаагийн байгууллагаас нэгдсэн төлөвлөгөө, ажлын хэсэг гарган энэ оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг зохион явуулж байна.

Хяналт шалгалтаар гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд болон тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглах эрх бүхий байгууллага болох Гадаад харилцааны яам, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Засгийн газрын авто бааз, Цагдаагийн ерөнхий газрын автобааз, Иргэний нисэхийн ерөнхий газрын автобааз зэрэг төрийн байгууллагуудын нийт 1,100 орчим тээврийн хэрэгслийг шалгаснаас 102 зөрчил илрүүлж, зөрчилтэй 25 тусгай гэрэл дохио, гэрэлтүүлэг гурвыг тус тус хураан авч Бүртгэл хяналтын төвд шилжүүлснээр 22 иргэнийг 1,025,000 төгрөгөөр торгож хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Нийт илэрсэн зөрчлийг төрөлжүүлвэл зөвшөөрлийн хугацаа дууссан 30, зөвшөөрөлгүй 66 , зөвшөөрлийн он засвартай 3, зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 3 зөрчил тус тус илэрсэн бөгөөд дийлэнх зөрчил нь зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио ашиглах, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан мөн гадна талаас харахад өнгө тодорхойгүй туузан гэрэл дохиог ихээр тавьж хөдөлгөөнд оролцож байна.

Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гудамж замын хяналтаар улсын хэмжээнд “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 156 зөрчлийг илрүүлж, 16,460,000 төгрөгийн торгууль ногдуулан ажилласан. Цаашид тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдан батлагдсан. Шинэчлэгдэн батлагдсан журмын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, албан тушаалтны 1,819 тээврийн хэсэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад олгоогүй байгаа. 

Уг журмын хүрээнд 2017 оны эхний 11 дүгээр сарын байдлаар тус төвөөс тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх хүсэлтээ гаргасан 649 байгууллага, хуулийн этгээдийн 1,412 тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь өмнөх оноос 22 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.