Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Найман настай охин сургууль руугаа ганцаараа явсныг харсан гэрч бий гэв

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг найман настай Д.Сэржмядаг гэх охин энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсныг цагдаагийнхан, орон нутгийн иргэд хамтран тав дахь хоногтоо хайж байна. Хичээлдээ явахаар гэрээсээ гарснаас хойш сураг тасарсан түүнийг хайх ажиллагаанд 500 гаруй хүн оролцож буй бөгөөд Замын-Үүд сумын Онцгой комиссоос бодит мэдээллийг худалдан авч, нууцыг чанд хадгалан урамшуулахаа мэдэгдсэн.

Охины талаарх мэдээллийг 96660300, 70527102 дугаарын утсаар авахаа зарлаад байна. Тус сум дахь Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Эцэг эх нь тухайн үед гэртээ байгаагүй, сургууль руугаа охин ганцаараа явж буйг нь харсан гэрч бий. Хичээлд нь оруулаагүй гэх мэдээлэл цацагдсан нь ташаа. Бид бүх газрыг самнан хайж байгаа. Одоогоор ямар ч ул мөр алга. Хилээр гарсан тухай мэдээлэл байхгүй” гэсэн юм.

Хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл байсхийгээд олон нийтийн сүлжээнд тавигддаг ч олонх нь эцэг, эхтэйгээ таарамжгүйгээсээ болоод дайжсан, эсвэл найз нөхдөө даган хэл сураггүй явчихсан байдаг. Үүнийг цагдаагийнхан тухай бүр нь судалж, байгаа газрыг нь тогтоон олж авчирдаг ч ар гэрийнхэн нь хүүхдээ ирсэн тухай мэдээллийг цагдаагийнханд өгдөггүй, бүртгэлээс хасуулдаггүйгээс олон нийтийн сүлжээгээр хайж буй тухай мэдээлэл нь “явсаар” байдаг юм.

Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон 1346 хүнийг эрэн сурвалжлуулах тухай өргөдөл ирснийг шалгаж, шийдвэрлэн олонхыг нь олж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Цагдаагийн байгууллагад буй мэдээллээр 2015 онд гурван хүүхэд олдоогүй бөгөөд Архангай аймгаас алга болсон хүүхэд Орхон голд сэлэхээр яваад сураггүй болсон гэнэ.

2016 онд Булган аймгаас алга болсон хүүхэд мөн л усанд сэлэхээр яваад сураггүй болсон аж. 2004-2005 оны үед хүүхдийн зуслангаас алга болсон ихэр хүүхдийн нэг одоо болтол олдоогүй гээд тоочвол нэлээд урт жагсаалт гарна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Найман настай охин сургууль руугаа ганцаараа явсныг харсан гэрч бий гэв

  • Зочин says:

    бөө лам нар нь хэлээд өгчихөөч Зөн билгийн тулаанд ордог нөхөд яасан бэ

  • zochin says:

    Gantsaaraa yabaad aztai surguuly deeree irsen shuu dee. Hamgiin buruu ny huuhdiig hicheeld oruulahgui butsaasan. Hotsorloo geed uun shig aimshig bolohgui shuu dee.

  • zochin says:

    Bagsh nart bas ih aash bainaa. Huuhdiin erh ashigiig anhaaraldaa abch surmaar baina.

  • зочин says:

    70 гаруй хүүхэд сураггүй байгаа тухай мэдээгээр ярьсан Энэ цагдаагийн байгууллага чинь юу хийж байдаг газар вэ юу ч хийж чаддаггүй юм бишүү

  • зочин says:

    монгол улсын төв суурин газрыг бүгдийг нь камержуулчихвал гэмт хэрэг эсэн бусын юм гарахаа байна даа