Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Парадайз Пейперс: Оффшор бүсэд нуугдсан 13.4 сая баримт бичиг ил болжээ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум “Paradise papers” буюу “Диваажингийн баримтууд” хэмээн нэрлэгдэх оффшорт нуугдсан 13.4 сая бичиг баримтыг илрүүлэн, олон нийтэд дэлгэлээ. Энэхүү баримт нь Бермудын “Appleby” хэмээх хуулийн фермээс алдагдсан бөгөөд тус ферм нь өнгөрсөн жил хакердуулснаа олон нийтэд мэдэгдсэн юм. Тус баримтад дэлхийн томоохон 120 мянга гаруй компани болон хувь хүний баримт бүртгэгдсэн байгаа аж. Энэ дунд Английн хатан хаан II Элизабетт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын танхимын гишүүд, Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос, АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Вилбур Росс болон Apple, McDonald's, Yahoo, Microsoft, Facebook, Nike, Uber зэрэг компаниуд багтжээ. “Бостон” группын мэдээлж буйгаар “”Парадайз”-ын оффшор бүсэд 10 их наяд ам.долларын хөрөнгө хадгалагдаж байгаа юм. 

Баримтуудыг анх Германы “Sьddeutsche Zeitung” сонинд нийтэлсэн байна. Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын сүүлчээр Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум “Appleby” фермийг оффшор бүсэд хууль бус баримтууд нууж байгаа талаар мэдэгдсэн бол тус ферм өнгөрсөн жил цахим халдлагад өртөж, зарим баримт алдагдсан ч хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн байна. Харин баримтууд олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа “хууль бус үйлдэл гэсэн нотолгоо алга” хэмээн мэдэгдсэн аж.

Тус баримтад дурдагдсан улс төрчид, бизнесийнхэн, компанийн жагсаалтыг ЭНДЭЭС үзнэ үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.