Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм сэтгэл зүйн чиглэлийн сургууль охидод ганцаарчилсан зөвлөгөө өгнө

Өнөөдөр дэлхийд 1,8 тэрбум залуу хүн амьдарч байгаа нь хүн төрөлхтний түүхэнд залуучууд хамгийн олон тоотой тохиолдол юм. Жирэмсэн болоод төрөх үеийн хүндрэл, охидын хүчирхийлэл, ДОХ зэрэг залуучуудын нас баралтын голлох шалтгаан болж байна. 

Тэгвэл Нийгэм Сэтгэл Судлалын Дээд Сургуулиас “Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна. Бид юу хийх вэ” сэдэвт хэвлэлийн хурал зарлаж өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү сургууль нь нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Нийгмийн хариуцлагын үүднээс тус сургууль дараах ажлуудыг санаачлан олон нийтийг уриалж байна. 

Дүүрэг хороодын гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөг хамтарч хийх
ЕБС-ийн нийгмийн ажилтнаас мэдээлэл хүлээн авч эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа охидод ганцаарчилсан зөвлөгөө өгөх
Сэтгэл зүйн чиглэлээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх

Сэтгэл судлалын багш докторант Б.Батцэцэг

Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буйн нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл юм. Бидний хэлэх гэсэн гол санаа бол нийгмийн ажилтан, сэтгэл судлалаар мэргэжилтэн бэлтгэдэг 21 сургууль нэгдэн дүүрэг бүрдээ ажиллаж эрсдэлд өртөх магадлалтай, өртсөн охидод сэтгэл зүйн зөвлөгөө өгч гэр бүлтэй нь хамтран ажиллаж нийгмийн хариуцлагаа биелүүлэхийг уриалж байна. 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.