Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Apple” компанийн хувьцааны ханш 174 ам.доллар болов

“iPhone X” утсаа борлуулж эхэлсэн “Apple” компанийн хувьцааны ханш баасан гаригт 2.6 хувиар өсөж, 174 ам.долларт хүрлээ. Энэ нь түүхэн дээд түвшин нь юм. Ингэснээр нэг их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй анхны компани болоход ойртсоныг шинжээчид онцолж байна. Калифорнид төвтэй тус компанийн үнэлгээ 891 тэрбум ам.доллартой тэнцэх болжээ.

“Apple” компанийн гуравдугаар улирлын борлуулалт 12 хувиар өсөж, 52.6 тэрбум ам.долларт хүрсэн юм. Энэ хугацаанд тус компани 46.6 сая ухаалаг утас борлуулсан нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар илүү үзүүлэлт аж. Мөн тус компанийн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого нэмэгдсэнээр өнгөрсөн улирлын ашиг нь 10.7 тэрбум ам.долларт хүрэв.

“iPhone” загварын утас борлуулж эхэлсний 10 жилийн ойд зориулж гаргасан, 999 ам.доллароор борлуулж буй “iPhone X” нь хамгийн үнэтэй нь юм. “Гүйцэтгэх захирал Тим Күүкийн компаниа нэг их наяд ам.долларын үнэлгээтэй болгох зорилго нь одоо биелэх боломжтой” гэж “GBH insights” компанийн шинжээч Даниел Ивес ярьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.