Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.АМАРСАЙХАН: Манай бүлэг дотроо хагараагүй

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг сонсох болон ирэх онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ батлах зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас АН-ын бүлэг өнгөрөгч баасан гаригаас энэ сарын 13-ныг хүртэл завсарлага авлаа. ИТХ-ын 12 дугаар хуралдаанд 45 төлөөлөгчийн 36 нь оролцов. Эхлээд дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МАН- ын бүлгээс ИТХ-ын тэргүүлэгчид есөн төлөөлөгчийг нэр дэвшүүлэх санал тавихад АН-ынхан уг асуудлыг хэлэлцэхээс өмнө нэг цагийн завсарлага авсан юм. Улмаар АН-ынхан ИТХ-ын дарга С.Амарсайханд дахин хандаж, ажлын зургаан хоногийн завсарлага авсан нь энэ. АН-ын бүлгээс энэ онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хангалтгүй хэрэгжсэн гэж үнэлжээ. 

Шинэ даргатай болсноос хойш хэд хэдэн удаа хуралдахаар тов зарласан ч МАН-ынхнаас болж бүтэлгүйтсэн бол энэ удаа АН-ын завсарлагаар гацав. ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн дотроо ойлголцохгүй байгаа гэх мэдээлэлтэй холбоотойгоор дарга С.Амарсайхан “Бид дотроо хагараагүй. Мэдээж ажил хийж байхад үзэл бодлын зөрүү гаралгүй яах вэ. Үүнийг хагарал гэж харахгүй байна. Бид асуудлаа ажил хэргийн журмаар хэлэлцээд явж байгаа” хэмээн тайлбарласан. Дашрамд дурдахад, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэртэй холбоотойгоор төлөөлөгч Д.Батсайхан түүнийг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.