Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эцэг Бушийн “хошигнол”

Холливудын төдийгүй дэлхийн кино үйлдвэрлэлийн “акулуудын” нэг продюссер Харви Вайнштейн жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэргийн шуугиан намжаагүй байтал Америкийн улс төрийн нэгэн том төлөөлөгч мөн л ийм асуудалд орооцолдлоо. АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Жорж Буш Холливудын жүжигчин Хезер Линдад бэлгийн дарамт учруулсныхаа төлөө уучлалт гуйжээ. Жүжигчин бүсгүй цахим хуудсандаа 93 нас зооглож буй ноён Буш түүний өгзгийг базаж, шалиг үгс унагасан талаар бичсэнийг “Daily news” сонин болон “People” сэтгүүл нийтэлсэн байна. Үүний хариуд Ерөнхийлөгч асны хэвлэлийн төлөөлөгч “Ноён Буш тоглоом наргиа хийснээс биш, бэлгийн дарамт учруулаагүй гэдэг нь үнэнд илүү нийцнэ” гэж мэдэгдлээ. Тэрбээр “Улсын Ерөнхийлөгч байсан энэ хүн ямар ч нөхцөлд хэн нэгэнд санаатайгаар сэтгэлийн дарамт учруулахгүй бөгөөд наргиа хийх гэсэн оролдлого нь хатагтай Линдийг гомдоосонд уучлалт хүсье” гэжээ. Ийм явдал Хезер Линда гол дүрд тоглосон “Эргэлт: Вашингтоны тагнуулууд” киноны нээлтийн үеэр болсон аж. Линда цахим хуудсандаа “Эцэг Жорж Буш хар салхинд нэрвэгсдэд туслах буяны арга хэмжээний үеэр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай гар барьсан гэрэл зургийг сэтгүүлээс хараад л өөрт тохиолдсон явдлыг бичихээр шийдлээ. Тэр үед эцэг Буш түрдэг тэрэгтэй байсан бөгөөд надтай мэндлэхдээ гар бариагүй, харин өгзгийг минь базсан. Тэгээд заваан шалиг үг хэлсэн. Энэ үеэр эхнэр Барбара Буш нь хажууд зогсож байсан” хэмээгээд бэлгийн дарамтад өртсөн мянга мянган хохирогчийн бараг таних тэмдэг болсон “#MeToo” гэсэн тэмдэглэгээг тавиад “Намайг тайвшруулж байгаа ганцхан зүйл бол би Ерөнхийлөгч аснаас ялгаагүй эрх мэдлээ эдэлж чадах явдал юм. Өөрт тохиолдсон зүйлээ хэнээс ч айлгүй зоригтойгоор олонд мэдэгдсэн эмэгтэйчүүдэд би талархаж байна” гэжээ.

“Миромакс фильмс” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Харви Вайнштейний бэлгийн дарамтад өртсөн гэж Анжелина Жоли, Гвенет Пелтроу, Лена Хиди нарын 40 гаруй жүжигчин бүсгүй шүүхэд хандсан явдал өнгөрсөн аравдугаар сарын эхээр болсон. Бүсгүйчүүдийн дөрөв нь бүр хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн аж. Эмэгтэй жүжигчдийн ярьж буйгаар бол бэлгийн дарамт нь дэлхийн кино үйлдвэрлэлийн оргил хэмээдэг Холливудад бараг жирийн үзэгдэл болсон гэнэ. Зураг авах талбай болон телевизийн студид ажилладаг олон зуун эмэгтэйн дунд асуулга явуулахад ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад орсон гэж хариулжээ. Хэдэн жилийн өмнө иймэрхүү үйлдэл гаргасан Мэл Гибсоныг Холливуд толгойг нь илээд өнгөрсөн бол энэ удаа Вайнштейнийг “Миромакс фильмс” болон “Вайнштейн” компаниас халжээ. Түүний эсрэг мэдүүлсэн эмэгтэйчүүдийг төлөөлөх өмөөлөгч Глория Оллред “Ажилд авах, гол дүрд сонгох, тушаал дэвшүүлэх явц ор хөнжлөөр дамждаг нь Холливудын тулгамдсан асуудлын нэг болсон” гэж онцолжээ. Учир нь өмгөөлөгч эмэгтэйд Холливудын “акулуудын” бэлгийн дарамтад өртсөн өчнөөн олон эмэгтэй хандах болсон аж. “Эмэгтэйчүүд кино ертөнцөд” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Кэти Шульман “Энэ бол үнэхээр гунигтай явдал бөгөөд шийдвэртэй алхам хийх цаг нь болсныг гэрчилж байна. Вайнштейнтэй холбоотой хэрэг илэрсэн нь нэг ёсны түүхэн эргэлт боллоо. Өөрийгөө хүчин мөхөс, юуг ч өөрчилж чадахгүй гэж ойлгодог эмэгтэйчүүд миний бухимдлыг дээрх үйл явдлаас илүүтэй төрүүлж байна” гэсэн байна. 

Бэлгийн дарамт нь зөвхөн кино ертөнцөд төдийгүй рок попынхны дунд элбэг тохиолддог талаар алдарт дуучин Том Жонс ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. “Та бэлгийн дарамт мэдэрч байв уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Тийм ээ. Эмэгтэйчүүдэд учирдаг дарамт эрчүүдэд ч бас ирдэг. Уран бүтээлийн гарааны үедээ би ийм асуудалтай хэдэн удаа тулгарсан. Би тэр хүнээс хол байх ёстойгоо ойлгоод, орхисон. “Ийм нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр аргагүй. Надад гарц байхгүй” гэж зөнд нь хаяж болохгүй. Хэрэв оюун ухаан тань саруул бол гарц олдоно” гэжээ. 

Английн Цагдаагийн газар Вайнштейний эсрэг мэдүүлгийн дагуу хэдийнэ эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Харин хэргийн эзэн хэнгэргийн дохиур Харви Вайнштейн хэн нэгнийг хүчиндсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эмэгтэй хамтран зүтгэгчдээсээ уучлалт гуйжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө дэлхийн хамгийн нөлөө бүхий кино продюссер байсан тэрбээр одоо ажил ч үгүй, эхнэр ч үгүй болж, Аризонад архины эмчилгээнд байгаа сурагтай. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Эцэг Бушийн “хошигнол”

  • setguulch says:

    ahmad setguulch Dashzevegiin buren notlogdooguich ter uildel yg ter sedveer mongold haluun sedev bolood bgaa.getel ene sedeviig uner garav uu,ugui shuud boditoi harsan uim shig ,zahiin shar sonin shig sensaazlan barij avch bur burheg ard tumen ergelzen shoogt orood baisniig ongotoor bur 74-tei ovgonii omdiig tailaad ,7 nastai nutsgen ohiniig altsailgaad yg hiih gej bgaa meteer todorhoi bichsen anhnii sonin bol UNUUDUR sonin.ene sonin tiim jijig shar sonin uu,esvel ymar negen ataarhal u, esvel os honzon u??? bi ter hunii uildliig ogthonch zovtgohiig bodsongui.gevchtanaih shig sain eren survaljlagch negen setguuich,Baldorj guain yvdaluud,herhen burhan bolsniig ingej bichvel yah uu