Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүх газрын албаныхныг шалгуулж ханахгүй нь

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд дахин шалгуулахаар болжээ. Тэд албан тушаал, эрх мэдлээ ашиглан “Амгалан” дулааны станцыг барихын тулд Баянзүрх дүүргийн нутаг, “Ус-15” орчмын 11.6 га газрыг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэхдээ иргэн Г.Түмэнжаргалын газрыг 550 сая төгрөгөөр үнэлж, үүнийхээ урамшуулалд 30 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь тус шүүх өнгөрсөн оны тавдугаар сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд хээл, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй, хясан боогдуулж их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцон, Н.Баярт таван жил нэг сар, Э.Энхтулгыг 13 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Гэвч давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар бүтэн жил гаруй болоход хэргийг нь эцэслэн шийдвэрлэж чадахгүй байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.