Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал бол байна

Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар  хамтран зохион байгуулж буй “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 03-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 09.00 цагаас эхэллээ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь  иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн  хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас гадна  Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож, харилцан туршлагаа солилцон, тулгамдсан асуудлаа ярилцах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.