Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх, ургийг хөгжмөөр эмчлэх арга үр дүнгээ өгч байна

Зүү төөнүүр, бариа засал, физик эм­чилгээ гэж сонссоноос биш хөг­жимт эмчилгээ гэж бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл манай улс анх удаа ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний та­сагт хөгжимт эмчилгээний тасаг нээжээ. Тус тасгийн эрхлэгч О.Амаржаргал, их эмч Г.Хонгорзул, ахлах сувилагч Г.Энх­туяа нар саяхан хөгжимт эмчилгээний үр дүнгийн талаар судалсан байна. Эмчилгээ­ний онцлог, үр дүнгийн талаар сонирхлоо.

“Би Эс Би” электроникс, “Бэст буй­дан” компанийн тусламжаар уг тасгийг тохижуулсан бөгөөд Австри улсаас хэрэг­жүүлсэн төслийн хүрээнд есөн төрлийн 14 төхөөрөмжтэй болсон аж. ЭХЭМҮТ-д 30, тус тасагт ес дэх жилдээ ажиллаж буй ахлах сувилагч Г.Энхтуяа “Сэргээн засах гэдгийг эмийн бус эмчилгээ гэж ойлгож болно. Жирэмсэн үеийн хордлого тайлах, ургийн байрлал засах, умайн тонус бууруулах, дутуу төрөх эрсдэлтэй, үргүйдэлтэй, цэвэршилтийн үеийн хам шинжтэй зэрэг асуудалтай эмэгтэйчүүдэд үйлчилж байна” гэж ярив. Тус эм­нэлгийн их эмч Г.Хонгорзул “Хөгжимт эмчилгээг хөгжингүй орнуудад өргөн хэрэглэдэг. Тийм оноштой хүнд Моцар­тын ийм хөгжмийг сонсгоно гэж байдаг юм билээ. Стрессийг хэмждэг сорилоор 54 эмэгтэйгээс судалгаа авахад маш их бухимдалтай, сэтгэл санаа нь тайван бус байсан. Харин 7-14 хоног хөгжимт эмчилгээнд хамруулсны дараа дахин сорил авахад стресс нь багассан, сэтгэл санаа нь тайвширсан, нойргүйдэл арилж, тонус нь буурсан үзүүлэлт гарсан” гэв. Хөгжимт эмчилгээний хөдөлгөөн засалч О.Нямдүүрэн “Бидэнд хөгжмийн олон төрлийн ая бий. Тухайн эмэгтэй хүсвэл өө­рөө ая сонгон сонсож болно. Ээжид 15-20, урагт таван минут хөгжим сонсгодог” гэв. Үүний дараа хөдөлгөөн заслын өрөөнд ороход хоёр эмэгтэй бөмбөгтэй дасгал хийж байсан бол нэг бүсгүй хөдөлгөөн засалч М.Эрдэнэсолонгоос зөвлөгөө авч харагдав. Тэдний нэг, 21 настай анх удаа төрөх гэж буй бүсгүй “Бөмбөгтэй дас­гал хийх нь умайн хүзүүний булчинг сул­лаж өгдөг юм билээ. Би одоо 39-40 долоо хоногтой. Төрөх хугацаа минь нэг хо­ногоор хэтэрсэн. Энэ эмчилгээнд яваад базалж өвдөх, дүлж байхдаа хамраараа амьсгал авч, гаргах хэрэгтэйг мэдэж авсан” гэв. Хөгжимт эмчилгээг гэртээ хийх бо­ломжтой ч хэт чанга эсвэл хэт намуухан сонсдоггүй гэнэ. Хөгжмийн давтамж ямар байхаас эмчилгээний үр дүн шалт­гаалдаг юм байна. Орчин нь тайван бус бол эмчилгээ болохоосоо илүү стресс үүс­гэдгийг тус тасгийнхан сануулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Эх, ургийг хөгжмөөр эмчлэх арга үр дүнгээ өгч байна

  • сайн байна уу? энэ эмчилгээ маш гоё санагдаж байна. гэртээ сонсож болхуу ямар ямар ая сонсох юэ нэрийг нь хэлж өгөөч