Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч дэлхийн шилдэг мэс засалч цол хүртэв

11 дүгээр сарын 02-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 306 дахь өдөр бөгөөд он дуусахад 59 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -11 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 13, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 370.50, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Блю скай” зочид буудал, 3-р давхар, Топаз танхимд 11.00 цагаас Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2017” тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 
  2. 11.00 цагт Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургууль дээр “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт болно.
  3. Мөн 12.00 цагаас 71 дүгээр дунд сургууль дээр Монгол Улс, БНСУ-ын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори /KTL/ болон Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр /С0454227/, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт болно.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.
  5. АНУ-д зохион байгуулагдсан 2017 оны “Мэс засалчдын олимп”-оос дэлхийн шилдэг мэс засалч цол хүртсэн УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн 13.30 цагаас Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох өдөр юм байна.
  2. 1965 оны энэ өдөр Мороккын гүйлтийн тамирчин Саид Ауйта мэндэлжээ.
  3. 1965 оны энэ өдөр Энэтхэгийн алдарт жүжигчин Шахрух Хан мэндэлжээ.
  4. 1974 оны энэ өдөр Америкийн реппер Нелли мэндэлжээ.
  5. 1984 онд Америкийн цуврал алуурчин, 6 хүний амийг хороосон гэмт хэрэгтэн Margie Velma Barfield-г цаазалснаар Америкийн түүхэнд 1962 оноос хойш цаазлуулах ялаар шийтгэгдсэн анхны эмэгтэй болжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.