Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ

Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.

Уг талархалд, UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учир танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид Онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж, олон шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.

Ахлагч Б.Гантулга нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагчаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа шилдэг залуу алба хаагч юм. Тэрээр Хөвсгөл далайд 32 метрийн гүнд аврах ажиллагаанд оролцож байсан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ