Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн банк нийт 817,2 сая ам.долларын 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламж олгожээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш Дэлхийн банк хамтран ажиллаж бодлогын болон хөрөнгө, санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний ч хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн асуудлаар болох Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хуралдааны товыг урагшлуулах Ерөнхий сайдын хүсэлтийг судалж, эргэн танилцуулах болно гэдгээ Дэлхийн банкны суурин төлөөлөгч хэллээ.

Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.  

Дэлхийн банк өнгөрсөн 25 жилийн хугацаанд 817,2 сая ам. долларын санхүүжилт бүхий 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Дэлхийн банк нийт 817,2 сая ам.долларын 134 хөнгөлөлттөй зээл, буцалтгүй тусламж олгожээ

  • Сайн байнауу миний бие нь Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 1-р баг багт амьдардаг ажилгүй цөөн хэдэн малтай байсан боловч хүүхдүүд маань сургуульд ороод бүгдийг нь зарсан би баклавр зэрэгтэй багшаар төгсөөд 5жил болж байна төгсөх жил 2дахь хүү маань мэнёнгитээр өвдөж тасралгүй 1жил 6сар эмлэгүүдээр хэвтсэн боловч бүрэн идгээгүй одоо тархины усжилт үүссэн баруун талд нь шунттай одоо байнгыг хяналтанд учир ажил хийх боломжгүй болсон. Бид 2 ажил хийх эрмэлзэлтэй гэвч сумд хэнд маань ч ажилын оронтоо бхгүй байсан ч танилаараа орчдог тиймээс бид халамжаас төсөл хэрэгжүүлэх зорилготой 2дахь жилдээ хөөцөлдсөн боловч бидэнд үнхээр ямар нэгэн шалтгаанаар олдхгүй юмаа. Би аргаа бараад өөр хандах төсөлөө хэрэгжүүлэх аргыг хайж хувь хүмүүст луйвардуулан явж байна. Та бүхэн төсөл хэрэгжүүлэх зорилготой зээл олгох боломжтой юу. Ажилын байр бэлэн байнаа. Буцааж төлөхөөр зээл олгох хүн байна уу. Орлоготой болсоноор бид хурааж хуримталуулж хүүгээ суугаагаараа том болхоос нь өмнө 2хөлийг нь эмчлүүлэх юма