Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багш Б.Арго : Фэйсбүүкийг хаа, сурагчдаас 50 мянган төгрөгийн хураамж ав

Б.Арго Фэйсбүүк болон Твиттерийг хаахыг уриалан өнөөдөр  хэвлэлийн хурал  зарлалаа.  “Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг” ТББ байгууллага нээгээд ажиллуулж эхэлж байгаа Б.Арго хэлэхдээ:

Манай оронд нүүр номын хэрэглээ замбараагаа алдаж дийлэнх  гэмт хэргийн суваг нь цахим ертөнц болж байна. Манай өмнөд хөрш л гэхэд фэйсбүүк хэрэглэдэггүй. Тэнд Wechat, Webao гэсэн үндэсний хоёр том сүлжээ ашигладаг. Хойд хөрш Яндекс гэсэн сүлжээгээ ашигладаг. 

mail Фэйсбүүк, твиттер гэх хортой нийгмийн сүлжээг хааж, регистрийн дугаараар бүртгүүлдэг, эргээд хариуцлага тооцож болох үндэсний сүлжээг бий болгоё

Нэгдүгээрт фэйсбүүк болон твиттерийг хааж үндэсний хяналттай бие даасан сүлжээтэй болох талаар саналаа хэлье. Судалгааны байгууллагын мэдээллээр хүүхдүүд өдөрт 4-5 цаг гар утастай харьцаж байгаа нь тэдний сурлагад муугаар нөлөөлж байна.  

Мөн хүмүүсийн амьд харилцаа гэдэг зүйл алга болж байна. Нэг гэрийн хоёр өөр өөр өрөөнд ороод хоорондоо харилцаж байна. Отгонтэнгэр ууланд болсон эмгэнэлтэй явдал ч бас бурхан болоочид фэйсбүүкээр дамжин танилцаж явснаас болсон гэж бодож байна.  Хүмүүс цахим хэрэгслээр маш их бие биенээ доромжилдог. Би ч бас удаа дараа гадаад байдал, хөлний бэртлээрээ элэглүүлж доромжлогдсон олон хүний төлөөлөл.

Хоёрдугаарт Монголын багш нар олон жил маш бага цалин хөлстэйгээр ажиллаж байна. Улс орны эдийн засаг хэцүү байгаа ч төсвөөс мөнгө гаргахгүйгээр багш нарын цалинг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой.

2009 онд би БСШУЯ-нд давхар санхүүжилтийн аргыг санал болгож байсан. Энэ нь ЕБС-ийг хураамжтай болгох явдал юм. Хүүхэд намар 9 сард сургуульд орохдоо 50 мянган төгрөг, хавар тарахдаа 50 мянган төгрөг тушаадаг байж болно.  Тэртээ тэргүй багшид цэцэг, набор зэрэг ач холбогдолгүй бэлэг авч өгдөгөөс хойш 2,000 хүүхэдтэй сургууль хураамж авснаар жилдээ 200 сая төгрөг цугларч байгаа юм. 50 багшаар бодоход нэг багшийн цалин дээр 400 мянган төгрөг нэмэгдэх боломжтой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “Багш Б.Арго : Фэйсбүүкийг хаа, сурагчдаас 50 мянган төгрөгийн хураамж ав