Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тагнуулын дарга болгохын тулд А.Дулаанжаргалыг ОХУ-аас дуудсан гэв үү

Шинэ Засгийн газрын анхны томилгоо­нуудын нэг бол ЦЕГ-ын даргыг өөрчлөх шийдвэр байсан. Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцыг солих асуудлыг Засгийн газарт оруулна” гэж мэдэгдсэн билээ. Энэ мэдээл­лийн дараа ТЕГ-ын шинэ дарга нь хэн болох вэ гэсэн хүлээлт, тэр болох гэнэ гэсэн “бор шувуу” энд тэндгүй нисэж эхлэв. 

Өчигдөр л гэхэд БХЯ-ны газрын даргаар ажиллаж буй, бригадын генерал Г.Сайхан­баярыг томилуулахаар болж, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй найз, цэргийн сургуульд хамт сурч байсан учраас уг албан тушаалд очиж магадгүй гэж үзэх хү­мүүс бий. Бас ЗХЖШ-ын дарга болох магад­лалтай хүний тоонд ч оруулдаг. Гэхдээ түү­нийг Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан орон сууцнуудаас хэд хэдэн байр авсан гэж офицер ахлагч нар нь ам муутай, бас болоогүй тендер будлиантуулсантай холбоотой байж болзошгүй гэх хэрэгт тэрбээр АТГ-т өнгөрсөн зун шалгуулж байсан билээ. Тиймээс ашиг со­нирхлын зөрчилтэй гэж үзэх хүн олон байна. Түүнээс гадна ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, тус газрын дарга асан, Элчин сайд Р.Болд, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал нарын нэр ч дуулдаж буй. ОХУ-д суугаа ЭСЯ-нд эрх бүхий албан тушаал хашиж байсан А.Дулаанжаргалыг гэнэт дуу­дан ирүүлсэн нь ТЕГ-ын даргаар томилох гэж буйтай холбоотой гэх мэдээлэл ч байгаа юм.

ТЕГ-ын даргаас гадна АТГ-ын дарга, тэр­гүүн комиссар Х.Энхжаргалыг өөрчилж, оронд нь ЦЕГ, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгт, эсвэл Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын нэгийг томилох гэж буй тухай ч дуулдах болов. Тиймдээ ч өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дарга асан Ч.Сангарагчааг шахаж, эцэст нь хэрэгт хол­богдуулсан шиг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Бат­тулга тус газрын үйл ажиллагааг олон нийтэд муухай харагдуулж, эцэст нь даргыг нь ажлаас чөлөөлөх аргыг ОНЗ-өөрөө дамжуулан хэрэг­ жүүлж байгаа гэж хардах хүмүүс бий.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Тагнуулын дарга болгохын тулд А.Дулаанжаргалыг ОХУ-аас дуудсан гэв үү

  • Зочин says:

    Ерөнхийлөгч өө, Шүүх луйварчдын орон болсон шүү. Баттай мэдээллээр Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар хоршиж танил тал, ах дүү муутай хөгшид, өвгөд, эмэгтэйчүүд, харах хандах хүнгүй олон хүний өмч, хөрөнгө, орон байрыг нь луйвварчидтай хамтран олон жил дээрэмдлээ. Эдгээр шүүгч нар бусад шүүгчдээ нөлөөндөө бүрэн оруулж хүссэн шийдвэрээ гаргуулдаг. Авилгалыг авч, дамжуулах, тохиролцох, золиос болгох этгээдийг судлах иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг сүлжээтэй. Эдгээр хүмүүсийн хууль бус шийдвэрээр хохирсон олон хүмүүс нэгдэж, эдгээр хүмүүсийн эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөө эдгээр хулгайч луйварчдаас дээд шүүхийг цэвэрлэх цаг болсон….

  • Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулгаhttps://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac