Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийнхээ хүссэн болгонд мөнгө зарцуулах хэрэггүй

Санхүүгийн боловсролын талаар мэдээлэл нийтэлдэг блог хөтлөгчдийн зөвлөгөөг marketwatch.com цахим хуудас уламжилсныг товчлон хүргэе. “Frugal rules” хувь хүний санхүүгийн блогийг үндэслэгч Жон Шмолл “Хүүхдэд “Үгүй” гэх нь санхүүгийн боловсролтой болгох сайн стратеги биш” хэмээв. Тэрбээр эхнэрийнхээ хамт гэр бүлийнхээ бүхий л зардлыг бүртгэдэг. Мөн хүүхдэдээ мөнгөө зөв зарцуулах хэвшил суулгахаар хичээж буй аж. Тэд хүсэл болон хэрэгцээ хоорондын ялгааг тайлбарлахдаа харамгүй цаг зарцуулдаг талаар ярьж байна.

“Ухаалаг, баян ээж” номын зохиогч Ким Палмер “Мөнгөөрөө дуртай зүйлээ одоо худалдан авах уу, эсвэл хадгалж байгаад дараа авах уу гэдэг шийдвэрийг хүүхдээр өөрөөр нь гаргуулж, эрх мэдлийг бага багаар ойлгуулах, мөнгөний үнэ цэнийг зааж өгөх хэрэгтэй” гэж зөвлөв. Хамгийн гол нь мөнгө хязгаартайг хүүхдэдээ сургах явдал гэдгийг тэрбээр тодотгожээ. Хүүхдэдээ хүссэн болгоныг нь авч өгч болохгүй гэнэ. “Club Thrifty” санхүүгийн блогийг хөтлөгч Холли Жонсон “Хүссэн зүйлийг нь авч өгөөгүйд хүүхэд гомдох, эсэхэд нэг их ач холбогдол өгдөггүй. Хүсэж байсан зүйлээ авч чадаагүй тэр үед л би мөнгөний талаар хамгийн чухал сургамж авсан. Амьдрал ийм л байдаг. Чи хүссэн бүх зүйлээ авч чадахгүй. Харин хүссэн зүйлийнхээ төлөө ажиллах хэрэгтэйг хүүхдэдээ ойлгуулахыг хичээдэг” гэсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.