Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зургаан жил зувчуулсан заалтаар Д.ГАНТУЛГЫГ ХАМГААЛАХ УУ

2011 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. Иргэн Ц.Энхжингийн гаргасан мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж, “УИХ- ын тухай хуулийн 6.9.1-т “УИХ-ын гишүүнийг гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” тохиолдолд хэлэлцэхээр заасан нь Үндсэн хуулийн 29.3-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ”, 14.1-т “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-т “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг тус тус зөрчсөн байна” хэмээн дүгнэлт гаргав. Тус дүгнэлтэд мөн “УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн 29.3-т “… уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэснийг зөрчөөгүй байна” хэмээн дурдсан бөгөөд 6.9.1 дэх заалтыг түдгэлзүүлэв. 

2012 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, тогтоол гаргав. 

2012 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. Цэц их суудлын хуралдаанаараа дээрх маргааныг дахин хэлэлцэж, дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл, Цэц дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээсээ буцаагүй бөгөөд УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн юм. 

2013 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. Хүчингүй болгосон 6.9.1 дэх заалтыг “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлэхээр өөрчлөн найруулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг өөрчлөлтийг санаачилсан ч түүний анх дэвшүүлсэн үзэл санаа хуульд үндсэндээ тусгагдаагүй юм. Түүний төслийн нэг дэх заалтад “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ”, хоёр дахь заалтад “Мөрдөн байцаагчийн саналд үндэслэн Улсын ерөнхий прокурор гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах хүсэлт гаргана” гэж тусгасан байсан ч сүүлчийнхээс нь тухайн үеийн парламент шууд татгалзсан гэхэд болно. Улмаар төслийн нэг дэх заалтыг хэлэлцсээр өөрчлөн баталсан нь дээрх хувилбар юм. 

2017 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. Иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргав. Тэд “УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 14.1-т “….. хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14. 2-т “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, 29.3-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчсөн байна” хэмээн мэдээлэл гаргаад буй юм.

Нийтлэлийн эхэнд зориуд дурдсан үйл явдлын товчооноос харвал УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу яг зургаан жилийн өмнө Цэц Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг нь шүүж, хүчингүй болгож байснаас үг, үсгийн ялгаатай л болохоос агуулгын хувьд огтхон ч зөрүүгүй заалтыг “Эцэг хууль”-ийн манаачид дахин шүүх, эсэхээ хараахан шийдээгүй байна. Иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нарын бараг хоёр сарын өмнө Цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу дунд суудлын хуралдаан зарлах, эсэх нь ирэх сарын 7 гэхэд тодорхой болно. Цэц үүний дагуу маргаан үүсгэх, цаашлаад Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэрхэн шийдвэрлэхийг таамаглах аргагүй ч тэд нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт, тогтоол гаргадаггүй, адил, төстэй маргааныг хэлэлцэхдээ өмнө баримталсан зарчмаа дараагийнхад нь харгалзан үзэж ирсэн зэргийг зориуд тэмдэглэе.

Өөрөөр хэлбэл, “Гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “Эд мөрийн баримттай нь” хэмээснийг “нотлох баримттайгаар” болгон өөрчилснөөс өөр ялгаагүй 6.9.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх мэдээлэлтэй тэд хоёр дахиа нүүр тулах гэж байгаа юм. Тэгэхээр Цэц энэ удаа ч дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж, цаашлаад хүчингүй болгох магадлал өндөр харагдаж буй юм. Харин ингэвэл УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь ид хөндөгдөж буй Д.Гантулгын хувь заяа хэрхэх бол. Учир нь юуны түрүүнд мэдээлэл гаргасан иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар бол гишүүн Д.Гантулгын үйлдсэн байж болзошгүй хэргийн хохирогч бүсгүйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн залуус.

Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой дээрх заалтыг хөндөх замаар Д.Гантулгад “халдах” зорилготой нь тодорхой. Тэгээд ч Цэц “УИХ-ын тухай хуулийн 6.9.1-т “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” тохиолдолд хэлэлцэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулжээ” хэмээн дүгнэлтдээ дурдсан байдаг.

Харин Цэц өмнөхийн адил УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болголоо ч гишүүд гэмт хэрэгт холбогдсон ч халдашгүй хэвээр, хууль, хяналтын байгууллагууд тэднийг мөрдөн шалгах боломжгүй буй өнөөгийн байдал өөрчлөгдөх болов уу. Өөрчлөх эрх нь гагцхүү хууль тогтоогчдод хадгалагдаж буй ч өмнөх парламентын хийсэн “хүүхэд хуурч” байгаа мэт өөрчлөлт өнөөдөр асуудал дагуулсан нь харамсалтай. Өмнөх жишгээс харвал тэд яаж ч хуурч мэдэхээр байгаа тул санаа амарч болохгүй. Тухайлбал, үнэмлэхүй олонхтой одоогийн парламент залуу гишүүнээ хамгаалахын тулд хугацаа хожих арга сэдэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Цэцийн 2011 оны аравдугаар сарын 21-нд буюу эл асуудлаар анх гаргасан дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч бараг гурван сарын дараа “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тогтоол баталсан байдаг. Улмаар Цэц УИХ-ын тогтоолыг их суудлын хуралдаанаараа хэлэлцэн нэг мөр хүчингүй болгосноос даруй нэг жилийн буюу 2013 онд одоо асуудал дагуулж буй өөрчлөлтийг хуульчилсан билээ. Энэ хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах сайн, муу ямар ч зохицуулалт байгаагүй гэсэн үг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “Зургаан жил зувчуулсан заалтаар Д.ГАНТУЛГЫГ ХАМГААЛАХ УУ

  • zOCHIN says:

    eNE NEG ZAVAAN BUZAR YUMIIG ZAILUULXAD YANAA. ENE XEREG NI ILREEGUI BOL OOR XEDEN CH OXIDIIG XUCHIRXIILEX BAISIIN BILEE XEN MEDXEV XARVAAS SARXAICHAAD XACHIN GAR BNA

  • Зочин says:

    Gantulga bruutai esehiig togtooson ii daraa hamgaalah eseh tuhai yarih yostoi bish uu???

  • Зочин says:

    ene hunii ner hunded haldah zorilgoor, tsaashlaad MAH iin ner hunded haldah zorilgoor gutgesen baival yah ve? esvel huvi hunii shunahain sedleer gutgesen bol yah ve? ali ali talaas ni shalgaj togtooh heregtei, daraa ni shiitgeh, hamgaalah tuhai yarinaa hoooo

  • Зочин says:

    Ерөнхийлөгч өө, Шүүх луйварчдын орон болсон шүү. Баттай мэдээллээр Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар хоршиж танил тал, ах дүү муутай хөгшид, өвгөд, эмэгтэйчүүд, харах хандах хүнгүй олон хүний өмч, хөрөнгө, орон байрыг нь луйвварчидтай хамтран олон жил дээрэмдлээ. Эдгээр шүүгч нар бусад шүүгчдээ нөлөөндөө бүрэн оруулж хүссэн шийдвэрээ гаргуулдаг. Авилгалыг авч, дамжуулах, тохиролцох, золиос болгох этгээдийг судлах иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг сүлжээтэй. Эдгээр хүмүүсийн хууль бус шийдвэрээр хохирсон олон хүмүүс нэгдэж, эдгээр хүмүүсийн эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөө эдгээр хулгайч луйварчдаас дээд шүүхийг цэвэрлэх цаг болсон….

  • Тэмбуужин л унэнийг хэлнэ дээ

  • Зочин says:

    Hinm jjjidjdidkd.Jdurjrjfkfkkfkf.Fjfikwksksdkjfjfj.Fjfjfigkvkdndjfkfkfkfkfkckckvjnvjg

  • Зочин says:

    Fjfjjfjfjv fjfjfjjflsks dmjfg,gkrjfjje dkfjkfkfkckfdkdnne dmekekdkdjcd djemejjjdkdjdk

  • иргэд says:

    Ийм хүнлэг биш,хувиа хичээсэн,зөвхөн өөрсддөө зориулаж хуулийн хэрэм босгосон УИХ-тай байсанаас огт байгаагүй нь хамаагүй дээр,үнэн хэрэгтээ энэ байгууллагын нэр хүндийг хэдэн үл бүтэх гишүүд нэртэй луйварчид гутааж байгаа хэрэг.

  • Зочин says:

    6.9.1 дэхь заалтад Цэц хэрхэн хандаж байгааг ца хугацаа, нөхцөл байдлын хувьд авч үзвэл УИХ-д олонх болсон улс төрийн хүчнээс их хамаардаг бололтой. 2012 онд АН олонхи болоход энэ заалттай холбоотой маргааныг шуурхай авч хэлэлцээд хүчингүй болгож байсан байсан бол 2016 онд МАН олонхи болоход утга агуулга адил дээрх заалттай холбоотой маргааныг хэлэлцэхгүй байгаа нь хэнд үйлчилээд байгаа вэгэдгийг тодорхой болоод байна.