Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах талаараа мэдээлнэ

10 дугаар сарын 31-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 304 дахь өдөр бөгөөд он дуусахад 61 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +1 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 11, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 370.70, вон 2.18 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагаас Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан ТҮЦ-үүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө.
  2. Тархан Суурьшсан Монголчууд Байгууллага (ТАСАМ)-аас эрхлэн хэвлүүлсэн “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” (Иран, Мараге музей) номын нээлт 17.00 цагт Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Их уншлагын танхимд болно.
  3. Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар Live conference center төвд 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  4. 14.00 цагт UB palace-ийн концертийн их танхимд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхэд, залууст “Эрүүл өсвөр үе” сэдэвт уулзалт болно.
  5. 11.00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийн талаар шуурхай мэдээлэл өгөхөөр боллоо. Хэвлэлийн бага хурал /Сүхбаатарын талбай/ МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. World Savings Day буюу “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг 1924 оны аравдугаар сарын 31-нээс эхлэн дэлхий улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
  2. Өнөөдөр Энэтхэг улсад Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна.
  3. АНУ-д Охидын скаутын холбоо үүсгэн байгуулагдсаны өдөр тохиож байгаа аж.
  4. 2000 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин Will Smith-н охин дуучин, бүжигчин Willow Smith мэндэлжээ.
  5. 1922 онд Италийн улс төрч Benito Mussolini тус улсын 27 дахь ерөнхий сайдаар сонгогдож байжээ.
  6. 1941 онд Rushmore ууланд Америкийн алдарт дөрвөн ерөнхийлөгчийн дүрийг сийлж дуусгажээ. Үүнд эхнийх нь Жорж Вашингтон, хоёрдахь нь Томас Жеферсон, гуравдахь нь Абрахам  Линколн, дөрөвдэх нь Теодоре Русвельт байдаг юм. Дөрвөн толгой бүрийн өндөр нь 18 метр байдаг аж.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.