Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОДОД: “Тээвэрлэгч”

Хүн бүр Арнольд Шварценеггерийг бодибил­дингийн алдартай тамирчин байсныг мэднэ. Нэ­гэн үе тулаантай киногоороо од болж, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээж байсан Жан Клод ван Дамм цагтаа каратэ, кикбоксоор чамгүй ам­жилт гаргаж байв. Тэрбээр 1977-1982 онд 19 тулаан хийж, 18-д нь ялсан түүхтэй. Тэгвэл тэдэн шиг замаар кино урлагийн хүндтэй гишүүн болж чадсан хүн бол Английн жүжигчин Жейсон Стэтхэм. Жирийн нэгэн дуучин эцэг, бүжигчин эхийн гэр бүлд төрж, өссөн хүү сургуульд ороод англи хөвгүүдийн адилаар хөлбөмбөг тоглож сурчээ. Тэрбээр цагтаа “Челси” клубт алба хашиж байсан Винни Жонстой үй зайгүй найзууд аж. Улмаар түүний тусламжтайгаар Жейсон хөлбөмбөгийн багт орсон юм. Гэхдээ энэ нь зөв сонголт биш байлаа. Үүний дараа буюу 11 настайдаа тэрбээр гимнастик, усанд үсрэлтээр хичээллэх болов. Ялангуяа усанд үсрэлтээр улсынхаа шигшээд багтаж, 1992 оны ДАШТ-д оролцсон удаатай. Гэвч Жейсон санхүүгийн хям­ралд орсноор 12 жил үнэнчээр зүтгэсэн спортоо орхижээ. 

Гэвч спортоос бүрмөсөн холдож чадсангүй. Авто спортод хүч сорих болж, нэг бус тэмцээнд оролцсон удаатай. Удалгүй спортын модель шалгаруулах сорилтод тэнцсэнээр тамирчны замналаа төгсгөсөн аж. Стэтхэм 1998 онд олны хүртээл болсон “Lock, stock and two smoking barrels” кинонд анхны гол дүрээ бүтээв. Үүнээс хойш дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүрд хувирсан юм. Ингээд 2002 онд “The Transporter” буюу “Тээвэрлэгч” кинонд жолооч Фрэнк Мартины дүрийг бүтээсэн нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан. Найруулагч энэ кинонд түүнийг тоглуулах санал тавихдаа уралдааны машин жолоодож байсан туршлагыг нь ашиг­лахаар шийдсэн юм. Гэхдээ тулаантай хэсгийн зургийг бодитой болгохын тулд түүнд кунфу, каратэ, кикбоксоор хичээллэж, тулааны урлагийн зах зухаас мэдрэх шаардлага гарсан гэдэг. Сонирхуулахад, түүнийг Олон улсын спортын “Алдрын танхим”-д мөнхөлжээ. Алдарт Арнольд Шварценегерийн санаачилсан энэ шагналын эздээр өнөө жил цагтаа каратэгийн аварга болж байсан жүжигчин Синтия Ротрок, бодибилдингийн дэлхийн аварга Ли Хейни, олимп, дэлхийн аварга, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Дэн Гейбл нар тодорсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.