Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Говь-Алтайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэг сургуулийн хана цуурчээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан ” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 14 км-т, Ө-45037/00/, У-97084/00/ 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна. Аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.