Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайд нар цугласан зочид буудлыг босогчид эзэлжээ

Сомалид 358 хүний аминд хүрсэн халдлага болсноос хойш яг 14 хоногийн дараа нийслэл Могадишод 25 хүн амь үрэгдэв. Энэ удаа бо­согчид хоёр дэлбэрэлт үйлдэж, аюулгүй байд­лын асуудлаар бага хурал хийхээр Засгийн газ­рын гишүүд цугласан зочид буудлыг эзэлсэн байна. 

Тэсрэх бөмбөг суурилуулсан эхний авто­ машин Сомалийн нийслэлийн төвд орших Ерөнхийлөгчийн ордноос 600 метрийн зайтай орших зочид буудлын дэргэд дэлбэрчээ. Үүний дараа зэвсэглэсэн босогчид тус буудал руу дайран орсон тухай цагдаагийнхан мэдээлснийг “Reuters” уламжлав. Эхний халдлагаас хэдхэн минутын дараа Парламентын хуучин барил­гын дэргэд бас нэг автомашин дэлбэрсэн гэнэ. Ингээд уг хоёр халдлагын улмаас цагдаагийнхан голдуу 17 хүний амь эрсэджээ. Мөн зочид буудалд босогчид гал нээсэнд өөр хэд хэдэн хүн, тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхэд болон тус улсын Парламентын гишүүн асан өртсөн байна. Халдлагын хариуцлагыг “Аль-Каида”-тай холбоотой “Аш-Шабаб” бүлэглэл хүлээжээ.

Зочид буудалд цугласан аюулаас хамгаалах албадын ажилтнууд, улстөрчид Засгийн газрын гишүүдийн хамт “Аш-Шабаб” бүлэглэлтэй тэм­цэх нэгдсэн стратегиа батлах ёстой байсан гэнэ. Босогчдын эзэлсэн зочид буудалд 20 гаруй хүн үлджээ. Цагдаагийнхан 30 хүнийг буудлаас гаргаж чадсан байна. Улс орондоо энх тайван байдал тогтоох гэсэн эрх баригчдын хүчин чармайлтыг дэм­жиж буй хүмүүсийн дунд айдас түгшүүр тө­рүүлэх зорилгоор босогчид халдлага үйлдлээ хэмээн Сомалийн Ерөнхийлөгч Мохамед Аб­ дуллахи Мохамед мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.