Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Налайхын хүүхдүүд эмнэлэгтэй болов

Нийслэлийн Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар “Бадрах инженеринг” ХХК хийж гүйцэтгэсэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

7 сарын хугацаанд сүндэрлэн боссон 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.

Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин нэг сая юаний өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээ дуулгав. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд дүүрэгтээ хүүхдийн эмнэлэг барих ажлыг анх санаачилж, уйгагүй хөөцөлдсөний эцэст ийнхүү биеллээ олж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компани, энэхүү ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Налайхын хүүхэд, залуусын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сахин хамгаалах будаг нь ханхалсан цоо шинэхэн орд өргөө нээлтээ хийлээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Налайхын хүүхдүүд эмнэлэгтэй болов

  • albaker says:

    ХААНЫ ЧИНИЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛАВАгвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.,Миний нэр бол Абдуллах, Манжуур хотоос ирсэн. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсанӨдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөөминий итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсанНайз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэнТэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэгнадад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсанТэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласанТэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би