Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Охидыг хамгаалах “Нүдээ нээ” аяны талаар Лантуун дохио ТББ-аас мэдээлэл хийнэ

10 дугаар сарын 30-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 303 дахь өдөр бөгөөд он дуусахад 62 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10, таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, луу, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2459.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 370.30, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар Live conference center төвд 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. Майхан толгойтод нийслэлд анх удаа амьтан хамгаалах байр байгуулж ашиглалтад хүлээлгэн өгөх ажиллагаа болно.
  3. 10.00 цагаас МҮЭ-ийн холбооны хурлын танхимд МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, АОЭНХ, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. 
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас жил бүрийн “Өгөх өдөр”-т зориулан охидыг хамгаалах “Нүдээ нээ” аяны талаар Лантуун дохио ТББ-аас хэвлэлийн хурал зарлалаа.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын худалдаачдын холбооноос худалдаачдын анхдугаар хурал болох гэж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.
  6. 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлтийн ажиллагаа болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр ЗХУ болон Украйн улсад Улс төрийн намуудын хохирогчдыг дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Олон улсын ортопедийн эмч нарын баярын өдөр тохиож байгаа аж.
  3. 1984 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, модел Eva Marcille мэндэлжээ.
  4. 1981 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том охин Иванка Трамп мэндэлжээ.
  5. 1987 онд Японд мэдээллийн технологийн NEC корпораци анхны 16 битийн видео тоглоомын консол болох “PC Engine”-ыг худалдаанд гаргажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.