Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг “Гэр бүлийн өдөр” болголоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригт Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Тэгвэл “Зөвлөе, Дэмжье, Хамръя” уриатайгаар өнөөдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болно.

Энэхүү арга хэмжээ нь иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг гэр бүлүүдэд өгөх зорилготой.

Гэр бүлийн өдөрт ирснээр мэндчилгээ, урлагийн номер, уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд гэр бүлд зөвлөгөө өгөх хэсэг ажиллаж гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Нийслэлчүүд та бүхнийг аравдугаар сарын гэр бүлийн өдөрт урьж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.