Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эвхдэг сандал дээр сууж 2.4 мянган метрийн өндөрт аялжээ

Их Британийн иргэн 38 настай Том Морган агаарын бөмбөлөгт бэхэлсэн эвхдэг сандал дээр суугаад ӨАБНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисжээ. Тэрбээр өмнө нь Ботсванд хэд хэдэн удаа ийм оролдлого хийсэн ч цаг агаар тааламжгүй байснаас болоод бүтээгүй аж. Бөмбөлөгт шахах хий дуусахаас өмнө сүүлчийн удаа үзээд алдахаар Йоханнесбургийг зорьсон бөгөөд хэрэг нь бүтжээ. Эвхдэг сандал аажим дээшилж байснаа агаарын нягтаршил бага давхарга руу орж эхэлмэгц хурдтай дээшилж эхэлсэн гэнэ. Тэгэхэд Том бөмбөлгүүдийн оосрыг нэг нэгээр нь тасалсан байна. Газраас дээш 2.4 мянган метрийн өндөрт аялж мөрөөд­лөө биелүүлсэн залуу “Энэ маягаар олон улсын уралдаан зохион бай­гуулж болох юм байна” гэж ярьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.