Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэвхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такоакаг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр улсын гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэлээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд олон ажил хийснийг дурдаад, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага харилцан айлчилсан нь харилцааны түүхэнд шинэ үйл явдал боллоо гэв.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улс 850 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон, “Улаанбаатар хотын бага ба дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Элчин сайд Масато Такоака “Дээрх төслийн нэгдүгээр шат ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Мөн Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлын барилга байгууламжид оролцож буй хоёр тал хариуцсан ажлаа түргэсгэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэрхийлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах саналаа илэвхийлэв