Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ли Жонг Ёл нарыг шүүхэд шилжүүлж, А.Гансүхийг авч үлдэв

Зам, тээврийн сайд асан А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, БНСУ-ын иргэн Ли Жонг Ёл нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, НПГ-т шилжүүлснийг тус газар хянаад БНСУ-ын хоёр иргэнд холбогдох үйлдлийг нь шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Харин Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүхэд холбогдох үйлдлийг нь прокурорын шийдвэрээр тусгаарласан гэнэ. Ингэснээр гадаадын иргэдийн үйлдэл ч бараг шийдэгдэхгүйд хүрч болзошгүйг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд хэлж байна. Өмнө нь энэ хэргээс ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатарт холбогдох албан үүрэгтээ хайнга хандсан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгоод байсан юм. А.Гансүх, Д.Цогтбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаахад Д.Цогтбаатар нь “А.Гансүх намайг шахаж шаардсаар байгаад гарын үсэг зуруулсан” хэмээн мэдүүлсэн гэдэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.