Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

29-р дүгээр тусгай сургуулийн 2 танхимыг засаж тохижуулжээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засаж тохижуулжээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө. 

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүргэсэн байрууд юм байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.         

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.