Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МҮЭ-ийн гишүүд жагсаал, багш нар өлсгөлөн зарлана

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр МҮЭХ-той тохиролцоонд хүрч чадаагүй тул хугацаагүйгээр завсарлуулах санал гарсан. Хэлэлцээрийн үеэр 55.4 тэрбум төгрөгийг төрийн алба хаагчдад урамшуулал олгохоор 2017 оны төсвийн тодотголд тусгах саналыг Засгийн газар тавьжээ. МҮЭХ-ны зүгээс 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэх байр суурийг илэрхийлсэн ч Засгийн газар хүлээж аваагүй байна. Мөн 2018 онд цалин хөлсийг нэмэх санал гаргаагүй тул эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлсэн. Мөн тэрбээр Засгийн газар цалин хөлсийг нэмэх санал гаргасан тохиолдолд гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг дурьдсан байна. 

Тэгвэл МҮЭ-ийн анхан шатны хороодын гишүүд Үйлдвэрчний эвлэлдээ итгэл алдарч байгаагаа мэдэгдлээ.

Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороодын гишүүн Х.Сувд хэлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн үед Засгийн газраас цалин хөлсийг нэмэх талаар тодорхой санал, санаачилга гаргаагүй тул МҮЭХ энэ сарын 31-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэсэн хэдий ч манай эрх баригчид Засгийн газартай  данс нэгтэй болсон гэж  хардаж байна. МҮЭХ бол хур хөрөнгөтэй байгууллага. МҮЭ-ийн эрх баригчид баяжиж, хөдөлмөрчид ядуурч байна.  Уг нь төрийн татвараар олж байгаа мөнгийг хянаж байх ёстой байгууллага. Гэтэл тэдний ажил ил тод бус байгаа тул  шилэн данстай, болохыг шаардаж байна” гэв. 

Харин Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зүгээс “Төрийн албан хаагчдын амыг таглах зорилгоор  300 мянган төгрөг өгнө гэдэг бол доромжлол. Багш нар энэ мөнгийг авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж,  энэ сарын 30-ны өдөр буюу ирэх даваа гарагт хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээр шийдээд байна. Бид  Гурван талт хэлэлцээр эхлэх хүртэл итгэж найдаж байсан. МҮЭХ биднээс нүүр буруулж байна.  Бид МҮЭХ-нд найдаж суулгүй улс төрийн тэмцэлд шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм. Одоогийн байдлаар 1,000 гаруй багш нар өлсгөлөнд нэгдэх хүсэлтээ өгчээ”  гэж Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа хэллээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.