Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж прокурор үзжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь тагнаж, мөрдөж мөшгисөн дуулиан өнгөрсөн зун дэгдсэн. Энэ хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бөгөөд өдгөө нийслэлийн Прокурорын газарт хянаж байгаа гэнэ. Прокурорын байгууллагын эх сурвалж “Мөрдөн байцаалтын явцад прокурор хавтаст хэргийг татаж хянах эрхийнхээ дагуу АТГ-аас шилжүүлэн авч хянаж байгаа. Үүний дараа ямар нэг шийдвэр гаргах байх” гэсэн юм. АТГ-ынхан өнгөрсөн наймдугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ “Шадар сайд У.Хүрэлсүх нь садан төрлийнхөө хүмүүсээр дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн” хэмээсэн. Прокурор тухайн үед хэрэг бүртгэлтийн явцад шалгаж буй уг асуудлыг хянаад хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 гаруй хоногийн дараа “У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн хариу өгчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж прокурор үзжээ

  • njuty says:

    Харамсалтай юм,нэг талаас нь харвал асуудалд хөнгөн мөчид хандаж олонд зарласан нь буруу мэт харагдавч нөгөө төлөөс нь харвал улс төрийн нэг хүчин-нэг бүлэг,эсвэл нэгалбан тушаалтанызааврааражилласан мэт…ингэж ажиллаж болохгүйлдээ,энийг л засах тухай яригдаад байгаа юм шүүдээ.

  • Зочин says:

    энэ чинь манай ерөнхий сайдын тухай яриад л байна уу