Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Хурц: Ц.Нямдорж сайдыг гадаадын тагнуултай холбоотой гэсэн 42 хуудас материал тухайн үед алдагдсан юм шиг байсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед С.Зоригийн хэргийн талаар нилээд ярьж байна. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой зарим  мэдээллийг иргэдэд  өгөх нь зөв гэж үзлээ.

С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан.  Тухайлба, хамгийн сүүлд 2015 онд УЕП, АТГ, ТЕГ, АТГ гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Ингэж ажлын хэсгийг үймүүлдэг, ажлыг явуулахгүй талаас нь хөөцөлддөг энэ хүнийг ямар санаа зорилготойг нь мэдэхгүй юм.Уг нь ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах аюулгүй байдлын зөвлөмж байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдорж гуай ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан байдаг. 32 албан хаагчийг ч сольсон. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой юм.

Ц.Нямдорж гуай болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар шууд оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө болон УИХ-ын бусда гишүүдээр хууль санаачлуулж, өргөн барьдаг. Өөрөө ч хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Энэ хүний үед “Эрдэнэт”-ийн асуудлаар Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын хэрэгт холбогдож байхад Ц.Нямдорж гэж хүн хуулийн байгууллагад нөлөөлж, хэрэг замхарч алга болсон. Ийм төрлийн хэрэг олон гарч байсныг ард түмэн мэдэж байгаа.

Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай. Энэ бүлэглэл 'Эрдэнэт' үйлдвэртэй холбоотой маш их бизнес хийдэг. Баримтууд бий. 

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадь: С.Зоригийн хэргийн талаар ард түмэн багагүй мэдээлэлтэй гэж бодож байна. Гэхдээ сүүлийн үед уг хэргийн гүйцэтгэгчид холбогдох хэрэг шийдэгдсэнээс хойш хэвлэл мэдээлэл болоод ард түмний дунд “энэхүү хэрэг нь зохиомол, хүнийг гүтгэж хэлмэгдүүлсэн хэрэг болсон” гэх худал мэдээлэл газар авснаас хойш үнэн бодит мэдээллийг өгч байна. Хэрэгт холбогдсон материалыг прокурорын байгууллага давхар хянаж шалгаад, хэрэв гэм буруутай этгээд хэрэг хийсэн нь баримтаар тогтоогдсон бол хянан хэлэлцүүлгээр шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь шүүн хэлэлцээд нотлох баримтын өмнө шийдвэр гаргадаг. Гэтэл нотлох баримтаар хэрэг нь тогтоогдчихсон байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад буй “хэлмэгдсэн хэрэг” биш гэдгийг залруулж хэлэхийг хүсэж байна. 

Үүний дараа ТЕГ-ын дарга Б.Хурц сэтгүүлчдийн зарим асуултад хариулав.

-Ц.Нямдоржтой холбоотой “гадаадын тагнуул” гэсэн 42 хуудас материал ТЕГ-аас алдагдаж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Ц.Нямдорж гэж хүний тагнуулын холбоотой асуудал гадны тусгай албатай холбоотой байсан уу үгүй гэдэг асуудал байсан. Генерал Баатар өөрөө гомдол гаргаж байхан удаатай. Манай байгууллагын ажлын хэсэг үүнийг шалгасан. Энэ хэргийг одоо одоо нууцлалын зэргээс гаргах цаг нь болсон. Ер нь тагнуултай холбоотойгоор гаднын албад мэдээлэл зөөсөн, дамжуулсан зэрэг хэргээр нэвтрүүлэг, баримтат кино хийж, өөр төрийн өндөр албан хаагчдад үзүүлж, гаднын тусгай алба хаагчдаас сэрэмжлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Харин тэр 42 хуудас материал тэр үед алдагдсан юм шиг байгаа юм. 

-Өндөр албан тушаалтай хоёр хүн бие биенээ тагнасан чагнасан хэргийн талаар тайлбар өгөөч?

-У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдлыг манайд ирүүлсэн. Бид шалгаад тодорхой хүн дагасан гэдгийг тогтоогоод цагдаа, АТГ-т өгсөн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 thoughts on “Б.Хурц: Ц.Нямдорж сайдыг гадаадын тагнуултай холбоотой гэсэн 42 хуудас материал тухайн үед алдагдсан юм шиг байсан

  • Зочин says:

    ккк үхэхдээ үхэр буугаа тавина гэж

  • Зочин says:

    naad uwgun chin uuruu huuli zuin said bhdaa shataaj hayaa biz uur yadiin

  • Зочин says:

    хятадын тагнууд гэдэг нь үнэн шдэ

  • Зочин says:

    нямдоржийн бузар булайг дэлгэцэн одоо ёстой үхэх гэж байхдаа чаваас

  • Зочин says:

    nymdorjiig buzar bulaig sain ilchleedugmuur bna hamtran zutgej ywsan naiziinhaa oilsiig gozolzuulsan hun muutai hundee

  • Зочин says:

    nymka l awch alga bolgoo biz uur yadiin uurhuunhuu unen nuuriig nuuh geed iim huniig huuli zuin said bolgoh ni er ni zuw uu

  • зочин says:

    төрийн хүний соёл алга аа энэ хүнд унах болохоор дуугарлаа энэ хэдэн жил энэ хүний чимээ байл уу хилс хэрэгт гадаадаас хүн авчирч хориод бсан одоотэр хрэгийн тэгээд хэрэгтэн нь шийтгүүлсэн . Энэ хүн , хүнийг хилс хэрэгт гүтгэж хорьж гаднаас авчирсантэр хүн хорвоогоос үнэнийг хэлж чадалгүй явлаа энэ ариун явдалуу

  • Зочин says:

    ТАГНУУЛЫНХААН НААДАХАА ШАА, ШУУД ХОРЬ МУУ ХУЖАА ШЭЭСИЙГ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИЙГ ХОРЬ АЛ ПИЗДАА ӨӨР ЮУ ГЭХ БИЛЭЭ

  • Зочин says:

    ХӨГШИН ЧОНО НОТЛОХ БАРИМТАА УСТГАА Л БИЗ

  • иргэд says:

    ………материал алдагдсан юм шиг байсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?нэг бол материал алдагдсан,эсвэл материал алдагдаагүй гэх л хэрэгтэй биздээ,ийм өөх ч биш булчирхай ч биш юм ярих хэрэг юу байна

  • Зочин says:

    Дөрвөдийн шээс угаасаа Монголоос урвасанш дээ. дайны үед урвасан тул цаазаар ав

  • Зочин says:

    Нямдорж хэзээ ч юунд ч хариуцага хүлээхгүй учир нь түүний ард Хужаа нар байдаг бас өөрөө хуулийханг өөрөө томилж чөлөөлдөг.

  • Зочин says:

    нямдорж л өөрийнхөө гар хөлөөр хулгайлуулна ш дээ. өөр хэн хулгайлдагийн хурцаа. энгийн логик ш дээ. Цаадах чинь бас дивангарт л авч үзсийн гэнэ биз

  • Зочин says:

    Баатар генерал хулгайлсан гэж нямдорж ярьсан. Баатар генерал тэр материалыг яах гэж хулгайлна. Өөрийнхөө байгуллагаас хулгайлна гэж юу байхавдээ