Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гадаад валютын нөөц 40 хувиар нэмэгджээ

Монголбанк өнгөрсөн даваа гаригийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт аж. Тушаах алтны хэмжээ нэмэгдсэнээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц өссөн гэнэ.

Тодруулбал, наймдугаар сарын эцэст гадаад валютын нөөц нэг тэрбум 599.2 сая ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 40.05 хувиар нэмэгдсэн байна. Төвбанк энэ онд 20 тонн алт худалдан авах зорилт тавьжээ. Үүнийхээ хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг наймдугаар сарын 1-нээс гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.