Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 14 зүйл: Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ

10 дугаар сарын 26-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 299 дахь өдөр бөгөөд он дуусахад 66 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 6, есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2458.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 371.00, вон 2.18 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Рерих нар Монголд” олон улсын бага хурал Blue Sky зочид буудлын 3 давхарт 10.00 цагт эхэлнэ.
  2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” үндэсний хэмжээний сургалт эхэлнэ.
  3. Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага болох AFNOR группын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ нь 16.00 цагаас Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яаман дээр болно.
  4. 15.00-17.00 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн “Мэдээллийн төв”-д Эдийн засгийн сэтгүүлчдийг орчин цагийн э/з, нийгмийн амьдралд чухал нөлөө үзүүлж буй IT/Мэдээллийн технологийн/ салбарын хөгжлийн асуудлаар мэдээлэл өгөх уулзалт болно.
  5. 11.30 цагт Баянгол дүүргийн 40-р сургуулийн 4-ийн А ангийн сурагч О.Сайнзаяа анхныхаа шүлгүүдийн “Үүрээр төрсөн ангаахай” номын баярыг сургууль дээрээ хийнэ.
  6. НМХГ-ын хурлын танхимд 10.00 цагаас “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аяны хүрээнд “Хог бүр баялаг” бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1995 оны энэ өдөр NCT хамтлагын гишүүн Юүта (Накамото Юүта) мэндэлжээ.
  2. Өнөөдөр интерсекс буюу аль аль хүйсийн анхдагч ба дайвар шинж тэмдэгтэй төрсөн хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  3. 1994 онд Иордан болон Израйл улс нар Энхийн гэрээнд гарын үсэг зуржээ.
  4. 1984 онд “Baby Fae” хэмээн нэрлэгдсэн зүрхний өвчтэй төрсөн бяцхан хүүд нохой сармагчны зүрхийг амжилттай шилжүүлэн суулгаж байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.