Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардын хянан шалгах хороог дахин байгуулж төрөө хянана

Иргэдийн шударга шүүх ТББ-аас төрийн албан хаагчдын буруугаас болж учирсан хохирлыг барагдуулах “Ардын хянан шалгах хороо”-г дахин байгуулж буй талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээллээ. Улс төрчид хууль зөрчсөн, ард түмнийг хохироосон ноцтой яриагаа энгийн зүйл мэтээр ярилцдаг болсонд эгдүүцэж хянан шалгаж тооцдог болох үүднээс ТББ-ууд нэгдэж байгаагаа мэдэгдлээ. Албан бус тооцоогоор төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж 64 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үзэж буй юм байна. 

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

Төрийн албан хаагчид бол биеэ зовоохгүй бээлийгээ урахгүй цаг нөхцөөж цалин авдаг хүмүүс. Учруулсан хохирлоо тэд тайлбарлахдаа байдаг л  алдаа мэтээр ярьж байна. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд Монгол Улсад үүссэн төрийн ялзрал, алдаа завхралын шалтгааныг судалж тогтоосон дүгнэлт гаргалаа.

Дүгнэлт:  1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 29 тоот тогтоолоор Ардын хянан шалгах байгууллагыг татан буулгаж төрийн дотоод хяналт шалгалтын тогтолцоог сулруулснаар байгууллагыг татан буулгаж шударга бус нийгмийн ялзрал, завхрал эхэлсэн. Улс төрийн намууд, улс төрчид Үндсэн хууль болон бусад тогтоомжуудыг санаатайгаар зөрчиж үүнийгээ өөрсдийнхөө ярилцлага, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байгааг таслан зогсоох ёстой.

Жишээ дурдваас МУ-ын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж хэлэхдээ “Хөрөнгөжсөн хурандаа нар, төрөөс төрсөн тэрбумтнууд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:  Монголын цагдаа улс төрийн цагдаа болсон, ШЕЗ-ийн дарга Лүндэндоржоо чи алуурчин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, АТГ ажлаа хий, Тэр Сандуйг байцаасан уу? Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Лүндэндорж: Шүүгч нарын цалинг нэмсэн тул одоо шүүгч нар шударга шийдвэр гаргана гэх мэтчилэн ноцтой яриануудыг санаа зовохгүй ярьдаг болжээ. 

Төрийн албан хаагчдын буруутай шийдвэрээр иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад учруулсан мөнгөн дүн хохирлыг шүүхээр тогтоож төсвийн хөрөнгөөр төлж барагдуулсан байдаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төсөвт учирсан хохирлыг буруу шийдвэр гаргаж бусдыг хохироосон төрийн албан хаагчдраар буцаан төлүүлэхийг шаардаж нэрсийг зарлана гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ардын хянан шалгах хороог дахин байгуулж төрөө хянана

  • Энэ их зүйтэй,ингэх цаг болсон,АХШ Хороог татан буулгаж байгаад ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэндээ,тэгээд үүнийгээ иргэдийн эрх,иргэн хүн эрхээ эдлэж байна гэж хашгачдагыг нь яана,үүнээс л болж сахилга хариуцлага гэдэг юм байхгүй болсон.

  • Irged says:

    Yag zuvuu. Turiin baiguullagiin ichih bulchirhaigui darga nyagtlan geh metiin sejgiin luivarchdaas idej uuj shamshigduulsan hohirliig uursduur ni tuluulj ardiin hyanaltiig saijruulya.odoo yarigdaad baigaa NNUGiin darga nyagtlan 1.5 terbumiin ene hereg deer anhaarlaa sain handuulj ajlaarai.ene heregt NZDTGiin sanhuugiin heltsiin darga nar shuud holbootoi baij taaraa…ta buhend ajliin undur amjilt husye.