Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

17 уулчин бүгд амиа алдсан байдалтайгаар олдож, эрлийн ажиллагааг дуусгалаа

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн. Тэгвэл 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг оллоо гэж эрлийн ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулж байгаа Шуурхай штабаас мэдээллээ.

Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь олж, эрлийн ажиллагааг зогсоолоо.

Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 thoughts on “17 уулчин бүгд амиа алдсан байдалтайгаар олдож, эрлийн ажиллагааг дуусгалаа

  • Зочин says:

    Uneheer haramsaltai yum bolloo.amgalan noirsogdee

  • Зочин says:

    “амиа алдсан байдалтайгаар олдож” алдаатай өгүүлбэр биш үү.миний монгол хэл нэг их сайн биш л дээ. Гэхдээ монгол хэлэнд ингэж ярих уу. Танай ерөнхий редактор зөв гэсэн үү. Өнөөдөр гэдэг мундаг сонин ингэхээр бусад нь яах вэ

  • ubman says:

    Ум Амгалан Сайн Болтугай! Эх орондоо дахин сайн хүмүүс болж төрөх болтугай!

  • zochin says:

    yamar haramsaltau yum be,ar geriihend ni emgenel ilerhiile!

  • Зочин says:

    Харамсалтай байна. Гэр бүл, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • Зочин says:

    чадахгүйбайж яах гэж явдаг байнаа ямартай ч ум сайн амгалан болтугай

  • иргэн says:

    Эд нар чинь АМИА АЛДСАН БАЙДАЛТАЙ гэх нь байтугай хоёр жилийн өмнө хорих ял шийтгүүлээд шоронд явсан хүнийг ШАГНАЛ ГАРДУУЛАЖ БАЙНА гээд өөр хүний зурагны дортайлбар бичээд сонинд гаргадаг улс шүүдээ,өөрсдийн нь төлөө юу ч гэж хэлээд нэмэргүй,хариу ч өгдгүй хачин улс байдаг юм билээ.

  • Золчин says:

    Юм болгонддалбигнаадхүн дуурайх гээд хэрэггүй. Юманд учир жанцан гэж байдаг юм шүү. Бодолтой байгаарай залуучуудаа.