Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амиа алдсан 15 уулчны дөрөв нь эмэгтэй уулчин байжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн уулчдын талаар мэдээлэл өглөө. Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр оройноос цаг агаар хүйтрэх талаар холбогдох газруудаас анхааруулсан учраас эрлийн ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт өчигдөр авчирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулж, амиа алдсан уулчдын дөрөв нь эмэгтэй хүн болохыг илрүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Амиа алдсан 15 уулчны дөрөв нь эмэгтэй уулчин байжээ