Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрлийн ажиллагааг түр зогсоолоо

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, дөрвөн иргэний цогцсыг олоод байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрч, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан нь эрлийн ажиллагааг хүндрүүлж байна гэж шуурхай штабаас мэдээлээд байна.

Түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 16:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоолоо.

Эрэн хайх ажиллагаа маргааш үргэлжилнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.