Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШЕКСПИРИЙГ “амилууллаа”

Эрдэмтэд компьютер графикийн 3D технологи ашиглан Уильям Шекспирийн төрхийг бүтээжээ. Нэрт зохиолчийн царайны төрх байдлыг бодит мэт дүрслэхийн тулд үрчлээ бүрийг нь нарийн гаргасан хэмээн зургаа тодорхойлсон байна.

Эл зургийг энэ сарын 13-нд “History Channel” сувгаар үзэгчдийн хүртээл болох “Үхлийн баг” баримтат кинонд ашиглах гэж байгаа аж. Энэ тухайд тус киноны найруулагч Стюарт Кларк “Одоогоор түүхчид бодит байдалд хэр дөхөж байгааг шалгаж байгаа.

Миний хувьд 3D загвар гаргасан эрдэмтэд түүх болон зохиолчийн хөрөг зургийг харьцуулан судалж байж бүтээсэн тул адилхан байх магадлал өндөр хэмээн дүгнэж байгаа” гэжээ.

Түүгээр ч барахгүй найруулагч Стюарт 3D загвар гаргасан багийнханд Наполеон, Юлий Цезарь, Жорж Вашингтон, Авраам Линкольн нарыг “зуруулахаар” захиалга өгчээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.