Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХСҮТ-ийн хашаан доторх замын ачааллыг буурууллаа

Элдэв ургацаг, хавдрыг оношилж эмчилдэг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)- ийн гаднах талбай, автомашины зогсоолыг шинэчлэн тохижуулж дуусчээ. Эл эмнэлгийн ачаалал их, орчны тохижилт тааруу, иргэд автомашинаа байрлуулах зогсоол хомс, үүнээс үүдээд замын хөдөлгөөний зохиомол түгжрэл үүсдэг гээд олон бэрхшээлтэй байсан.

Энэ бүгдийг шийдэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн есдүгээр сард “Эм Эн Ай Жей” компанитай тохижилтын ажил гүйцэтгүүлэх гэрээ хийжээ. Тус компанийнхан ажлаа дуусгаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

Тохижилтын хүрээнд эмнэлгийн эзэмшлийн 11 000 ам метр талбайг асфальтаар хучиж, 240 автомашины зогсоол хийн, явган хүнд зориулсан 700 ам метр зам тавьж, 58 ширхэг гэрэлтүүлэг суурилуулжээ. Мөн эмнэлгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэгт талбайг 1500 ам метр болгон, 5000 сөөг суулгасан байна.

Уг тохижилтын хамгийн гол үр дүн нь гарцын тоог гурав болгон нэмэгдүүлсэн явдал. Ингэснээр эмнэлгийн хашаан доторх замд үүсдэг зохиомол түгжрэл саарах ач холбогдолтой гэсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл