Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүннү – Монгол хэлний мөн чанар

Өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соёл мөн.

Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон. Д.Нацагдорж.

ОХОР ОЮУ ХАЛААЛТ

Их зохиолчийн орхиж гэдэг үгийг изээр нь (утгаар нь) салгах юм бол хүннү хэлнээс ирсэн ор-байна , хижүүгүйгээр гэсэн утга. Тэгэхээр Өсөхөөс сурсан үндсэн хэл байлгахгүйгээр болшгүй соёл мөн гэсэн утгыг зохиолч хүргэв. Их зохиолч болохгүй гэдэг одоо цагийн үйлийн оронд болшгүй гэдэг ирэх цагийн үйлийг хэрэглэв. Орхиж гэдэг үгийг мартаж гэдэг үгээр сүүлд сольсон нь үндсэн хэлээсээ гэр бүлийн хэл рүү орж буй шинж. Их зохиолчийн маань шүлэг агуй юм, хэлийг гэмтээхээс өмнө урлагдсан учир өнөө бидэнд маш үнэтэй сурвалж болно.

ХҮННҮ БИЧГЭЭ ТАЙЛАХ ӨВӨГДӨӨС НАДАД ҮЛДЭЭСЭН ӨГӨГДӨЛ

Өгөгдөл 1: Мань орос сургуульд орос цагаан толгой үзсэн. Дөрөвдүгээр ангид монгол цагаан толгой үзэв. Долгор багш Р үсгий Эр гэж авиалахад ангиараа инээж их загнуулав. Орос багш Р үсгийг Ре гэж авиалуулдаг байсны учир. Хожим энэ явдал манай гийгүүлэгч бүр авиа тээтэг гэдгийг маньд ухааруулав.

Өгөгдөл 2: Бид манай-миний, гатлан-гэтлэн, шөвөг-шовог, дүгээр-дугаар, овог-өвөг, зуд-зүд, жам-жим, андуурав-эндүүрэв гэж өгүүлдэг. Миний сурсан гадаад хэлүүдэд ийм зүйл байсангүй. Манай хэлний мөн чанар болох хатуу зөөлний хос суваг эндээс гаралтай. Манай хэлэнд славян, латин хэлэнд байдаг цохилт (өргөлт) үгүй. Цохилтийг нь сольчиход тэд үгээ ойлгохгүй. Жишээ: не’бо гэж дуудахад ямарч орос тэнгэр гэж ойлгоно. Небо’ ингэж дуудхад ямарч орос ойлгохгүй. Дундчууд (хятадууд) үндсэн дөрвөн хөгөөр ойлголцоно. Бид хатуу зөөлөн хоёр сувгаарай ойлголцдог.

Өгөгдөл 3: Гадаадад сурч байхад чех, вьетнам найзууд монголчууд шуг шиг гэж ярьж байна гэж шоолов. Хожим манай хэлний мөн чанар болох дуудлага шилжилт эндээс гаралтай. Үд + ор (байхад) = өдөр, хавар + ор = хавраар, шөн + ор = шөнөөр, зун + ор = зунаар ингэж арын ор гэдэг үг гол үгээ даган хатуу зөөлөн хэлбэрт шилжинэ Өдөр – үд байхад буюу гэрэлтэй байхад, зунаар – зун байхад гэсэн утга.

Өгөгдөл 4: Манай өвөг дээдэс үр хүүхдээ бичиг үсэг гарахаас өмнө үгнээс үг болгох тухай, үгийг зөв дуудах тухай, зөв өгүүлэх тухай буюу хэлний зүй тогтолыг зааж сургаж ирсэн. Өнөөг хүртэл сүүг бүлдэггүй самардаг, айраг хутгадаггүй бүлдэг гэх мэт зөв үгийг зөв нөхцөлд хэрэглэхийг хүүхдүүд эмээ өвөө, аав, ээжээсээ суралцсаар ирсэн. Өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд үндсэн хэлний мөн чанар, зүй тогтол суусан гэж ойлгож болно.

Сургуульд ороод …..? Аливаа хэлний мөн чанар, зүй тогтол (зөв тогтол) бичиг үсэг бий болохоос өмнө үүссэн. Бичиг  үсэг хэрэглэхийн тулд сонгосон бичиг- тэмдэгтийн системийг өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолд засан нийлүүлэн. Дараа нь дундын тохироо буюу дүрэм боловсруулна. Бичиг үсэгтэй болсоноор дүрэмтэй болно. Дүрэм хэлний мөн чанар зүй тогтолд захирагдана. Дүрэмнээс хэл бий болохгүй.

Хос суваг буюу хатуу зөөлөн сувагууд манай хэлний мөн чанар: Күлтээхэний бичээсээс: алдг  

Илддэг – алддаг хоёр бол угтаа нэг үг. Эндүүрсэн – андуурсан гэдэгтэй адил. Гол, зөөлөн “Ил“ (улс) үгний араас гүрэх (залгах) ямарч үг зөөлөн хэлбэрт шилжинэ. Дүрмийн дагуу “Илээ илддэг” гэнэ. Гол, хатуу “Хаан” үгний араас гүрэх ямарч үг хатуу хэлбэрт шилжинэ. Хаанаа алддаг гэнэ. Хаанаа илддэг гэвэл дүрэм бус болно.

Өдгөө бид Хур Гүр гэж дуудана. Хатуу зөөлөн хэлбэрт байгаа нэг үг. Хурааж хурааж цуглуулав. Гүрийж гүрийж цуглуулав. Утга нэг. Горигүй хургүй (хураах авах зүйлгүй) нэг утга. Хадны бичээс, Нууц Товчооны тухай нийтлэлдээ дэлгэрэнгүй өгүүлнэ.Язгуур буюу изгүрийн тухай.

 – “Из буюу Иж гэж дуудна. Үгийн дотрох далд утга”. Бидэнд ирсэн хамгийн өвөг тольноос (Махумуд ал Кашгари Диван Лугат ат- Турк. Дэлгэрэнгүйг хожим хүргэнэ) хүргэв. Изгүр (язгуур) гэдэг нь хоёр болон түүнээс дээш изүүдийг гүрэн нэг үг болгохыг хэлнэ.  Хаан + алдадаг буюу хааналдадаг. Үд + ор = өдөр гэх мэт. Өнөөдөр монголчууд хэлсэн үгнийхээ эзэн байгаарай гэдэг нь үгнийхээ изийг таниарай гэсэн үг. Хүннү бичиг бол изгүр (язгуур) бичиг болно.

НУУЦ ТОВЧООНЫ ЭХЭЭС

Чингис каану узай ор дээрэ тэнгэри эсэ заяту төрөксөн Бөртө Чоно ажуй. гэргий инү Гоай марал ажай. Тэнгис гэтэлжу ирэбэ.

Үндсэн хэлээр бичсэн дээрх өгүүлэлүүдээс узай ор – оос бусдын монголчууд ойлгох байх. Узай ор гэдэг нь  буюу өнө эрт байсан гэсэн үг. Уг өгүүлбэрийн утга: Чингис хааны эрт дээр ор ( узай ор) Бөртө чоно ажуй гэргий , Гоа марал ажуй. Ямар Бөртө чоно, Гоа марал? дээрээ тэнгэрээсээ заяатай төрсөн Бөртө чоно гэргий Гоо марал. Хадны бичээсээр узай хөх тэнгри  буюу өнө эртний хөх тэнгэр;

буюу эрт дээрийн ачит аавм болно. Кирил бичгийг засаж авсан бол дуудлага зөрөхгүй байсан. Манай сэдэвтэй хамаатай нь Бөртө чоно ажуй Гоа марал ажай хэсэг болно. Яагаад Бөртө чоно ажай, Гоа марал ажуй гэж бичээгүйн дуудлага шилжих мөн чанарыг баримталсанд оршино. Өнөөдөр кирил тэмдэгтээр манай миний хоёрын хооронд а и , дугаар дүгээр хоёрын хооронд а у болон э ү эгшигүүдийн зөрүү байна. Хатуу, зөөлөн гийгүүлэгч дээр суурилсан системтэй Хүннү тэмдэгтээр зуун хувийн зөрүүтэй бичигдэхийг та харна уу  гэх мэт ийм жишээ олон байгаа. Харийн судлаачдын толгойд ийм зүйл орохгүй ингэж сэтгэхгүй. Хос суваг Истамбулын Турк, Азербайжан, Узбек, Кыркызүүдэд байхгүй. Зөвхөн өнөөгийн монголчуудад, Нууц товчоонд, Хүннү бичээсүүдэд байна. В.Барьтолдын (нийтлэл гурав) өгүүлсэнийг “Сэргэлэн интернэйшнл экспедишн” цаашид ч баталсаар байх болно.

Үндсэн хэлээр манай авгай, миний ээж гэж өгүүлэх нь зөв. Олон тоогоор мануусийн авгай нар, минүүсийн ээж нэр болно. Нэгдүгээр хоёрдугаар гэдэгтэй адил. Хос сувгийн давуу тал нь үгийн утгыг сэргээхэд оршино: овог- өвөг, ах – их, ягш = йагаш-йигэс (газар йигэс болжээ). Йагшийн тал- йигээсийн буюу өдгөө хэлээр сайхан тал болно. Манай хэлний мөн чанарыг мэдэхгүйгээр хэн ч, хэзээ ч Хүннү-монгол бичээс болон Нууц товчоог сэргээж үл чадна.

УЛ СОЛИГДОХООР БҮХ СУУРИНД ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ

Infrastructure буюу Ул бүтэц ( утга үгүй дэд бүтэц – ийг үл хэрэглэв).

Хорин жилийн өмнөөс гар утас дэлгэрсэнээр утсан утас цөөрөн алга болов. Хот хоорондын холбооны салбарууд үгүй болов. Интернэт бий болсоор нүүр тулсан харилцаанаас төрөл бүрийн сошиал харилцаа руу шилжив. Хар зам тавигдсанаар шороон замын дагуу хоолны гэрүүд алга болж хоолны тохилог газрууд бий болсоор. Унтаж байсан эх бичиг, эх хэл сэрсээр түүх, археологи, монгол судлал, орчин цагийн монгол хэлний сууринд өөрчлөлт орох нь жам ёсны зүйл болов. Олон жилээр суурь үнэн гэж байгаа зарим тунхаг шороон замын хоолны гэр шиг үгүй болно. Бүх насаараа зүтгэн бий болгосон зарим бүтээл хуучин холбооны салбарууд шиг түүх болно. Хамгийн том гэгдэж байгаа зарим эрдэмтэн, тэдгээрийн зарим суурь бүтээл утсан утас шиг алга болно. Нэг талаас бөөн бухимдал бөөн эмгэнэл. Нөгөө талаас хойч үедээ бүтэн түүхээ, маргаан будлиангүй газар усаа, үндсэн баримтлалаа, гэмтээгүй эх хэл, эх бичгээ өвлүүлэх боломж юм. Энэ бүх өөрчлөлтийг “Сэргэлэн интернэйшнл экспедишн” хийгээд байгаа юм биш ээ. Эх бичиг эх хэлний учир болно. Ул солигдохоор суурь чичирнэ.

Монголын маргааш монгол гэр бүлүүдийн холбоод биш монгол үндэстэн байхын төлөө энэхүү нийтлэлийг бичив.

Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. “Сэргэлэн интернэйшнл экспедишн”.

Дараагийн дургаарт: Cүүлийн далан жилд монгол хэл өссөн хурдаар гэмтэж бүй тухай өгүүлнэ.

 

 

 ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Sergelen international expedition

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 thoughts on “Хүннү – Монгол хэлний мөн чанар

  • Таныг биширэв.Бид эх хэлээ арай наахнуур тэмтрээд байгаа юм даа.Монгол хэлнийхээ тухай олон олон сонирхолтой зүйл бичиж байгаарай. Амжилт ерөөе!

  • Hun nar says:

    Сайхан өгүүлжээ

  • Түүхч says:

    Өөрөө бүхэл бүтэн 100 гаруй жил судалгаа хийгээд хөгжөөд ирсэн хэл шинжлэл, хэдэн зуун эрдэмтдийн судалгааг үгүйсгэж байгаа чинь хэр үндэслэлтэй вэ? Мэдээж ямар нэгэн судалгааг нотолгоогоор батлаж судлаачдын дунд гарган ирж байж тэр нь судлаачдын дунд хэлэлцүүлэгдэн цааж хөгждөг гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Харин мэргэжлийн судлаачид биш олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж нэр алдар горилох төдийгөөр хандаж байвал энэ нь харамсалтай төдийгүй байж болшгүй зүйл юм.Сүүлийн үед түүхийн номыг халти харж 2 ном уншсан л бол түүхчид болчихдог хүмүүс их болж дээ. Тэр номнуудыг чинь олон жилийн судлгаагаар хийдэг юм шүү гэдгийг давхар анхааруулъя.

    • zochin says:

      Naan chin ul soligdohoor suuri chichrne gj bainaa hoo’ 100 jil zugeer tzalin avsan uu

    • Үнэнхээр олон жил судалсан хүн нэр усаа ил тавьж байгаад цэвэр шинжлэх ухааны маргаан мэтгэлцээн хиймээр юм. Юунаасаа айдаг юм бол?

    • Өнгөрсөн зуун жилийн судалгааг авч үзвэл эхнээсээ суурь нь буруу өрөгдсөн байшинтай адил ажээ. Одоо харин энэ залуусын сэтгэлгээн дээр суурилсан жинхэнэ үндэснийхээ хэл шинжлэл, бичиг үсгийн судалгааг хөгжүүлбэл ирээдүйн Монголчууддаа хийж байгаа асар их гавьяа болох бизээ.

  • уншигч says:

    Үнэнхээр анхаарч үзүүштэй сонин асуудал байна. Бид урьд ингэж бодож байгаагүй

  • zochin says:

    yag iimerhuu sudalgaa heregtei bayar hurgeye, odoo neg nomoo erguulj yoiruulj uzdeg uye ungursun

  • Зочин says:

    Түүхчид хүннү бичгэ судлаж сурагүй байж 100 жил зүгээр цалин аваад яавж байсан байна

  • Зочин says:

    Шинэхэн сонихон сэдэв байна, дэлгэрэнгүй мэдээлж олонд хүргэхийг хүсье, судлаач танд баярлалааа

  • АМЖИЛТ ХҮСЬЕ. УЛАМ ИХИЙГ ТАНИУЛАН, УХААРУУЛНА УУ

  • Зочин says:

    Гайхалтай Та бидний нүдийг нээж бн.нээрээ л Бид АЗ- ЭЗ гж ярьдаг шүү дээ: Хос суваг бж

  • Зочин says:

    Долоо хоног бүрийн лхагва гарагыг тэсэн ядан хүлээнэм

  • Зочин says:

    Монгол хэлэнд “тийн ялгал” гээч хувирал байхгүй. Энэ үнэнийг хэлэх цаг нь болсон. Орос слав хэлний дүрмээр монгол хэлийг 7 тийн ялгалтай нэрлэх,заах, өгөх оршихын…. гэх мэтээр форматлаж доромжилсон. Монгол хэл орос хэл шиг “падеж” буюу тийн ялгалдаар хувирдаггүй нь монгол бичигээс харагддаг. Яг англи хэлтэй адилхан. Англи хэлfor to , from above under at on in belowwithin toгэх мэт туслах үйл үгээр үйлдийн хэв шинжийг илэрхийлдэг.

  • Зочин says:

    Монгол хэлэнд “тийн ялгал” гээч хувирал байхгүй. Энэ үнэнийг хэлэх цаг нь болсон. Орос слав хэлний дүрмээр монгол хэлийг 7 тийн ялгалтай нэрлэх,заах, өгөх оршихын…. гэх мэтээр форматлаж доромжилсон. Монгол хэл орос хэл шиг “падеж” буюу тийн ялгалдаар хувирдаггүй нь монгол бичигээс харагддаг. Яг англи хэлтэй адилхан. Англи хэлfor to , from above under at on in belowwithin toгэх мэт туслах үйл үгээр үйлдийн хэв шинжийг илэрхийлдэг. Монгол бичигт иар иэр дур дүр ину инү лугаа лүгээ бан бэн гэх мэт туслах үйл үг-дагавараар үйлийн хэв шинжийг илэрхийлдэг. Монгол хэлийн оросуудын заавраар оросжин үсэгээр эвдэж хэлний бүтцийг орос хэлний дүрэмээр эвдэх даалгаваар бий болсон Ц.Дамдинсүрэнгий зөв бичих дүрэм болон хэлний дүрэм гээч нь суурин утас эсвэл шороон зам шиг монгол бичигт зайгаа тавьж устаж үгүй болох тавилтантай.

  • Зочин says:

    Монгол хэлэнд “тийн ялгал” гээч хувирал байхгүй. Энэ үнэнийг хэлэх цаг нь болсон. Орос слав хэлний дүрмээр монгол хэлийг 7 тийн ялгалтай нэрлэх,заах, өгөх оршихын…. гэх мэтээр форматлаж доромжилсон. Монгол хэл орос хэл шиг “падеж” буюу тийн ялгалдаар хувирдаггүй нь монгол бичигээс харагддаг. Яг англи хэлтэй адилхан. Англи хэлfor to , from above under at on in below within toгэх мэт туслах үйл үгээр үйлдийн хэв шинжийг илэрхийлдэг. Монгол бичигт иар иэр дур дүр ину инү лугаа лүгээ бан бэн гэх мэт туслах үйл үг-дагавараар үйлийн хэв шинжийг илэрхийлдэг. Монгол хэлийн оросуудын заавраар оросжин үсэгээр эвдэж хэлний бүтцийг орос хэлний дүрэмээр эвдэх даалгаваар бий болсон Ц.Дамдинсүрэнгий зөв бичих дүрэм болон хэлний дүрэм гээч нь суурин утас эсвэл шороон зам шиг монгол бичигт зайгаа тавьж устаж үгүй болох тавилтантай.

  • Тиймээ. Бид Эртний өвөг гарвалын хэлний язгуурын гарлыг мэдэж судлах цаг болсон. Гялайлаа.