Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт Австри улсын төхөөрөмжийг нэвтрүүлнэ

Хууль зүй,  дотоод хэргийн яамны харьяа, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх  Б блоктоо шинэ төхөөрөмжтэй болох зорилгоор Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн төсөлд өнөөдөр гэрээ үзэглэлээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай Австрийн “АМЕ интернэйшнл” компанийг сонгож, төслийг гүйцэтгүүлэхээр болжээ. 

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр, “АМЕ интернэйшнл” компанийн захирал Штремитцер нар болон албаны бусад төлөөлөл оролцов. 

Удахгүй эмнэлэгт  240 ортой Б блок ашиглалтад орсноор зургаан  хагалгааны өрөө, нэг нойрны эмчилгээний өрөөтэй,  бүх төрлийн мэс засал төдийгүй эрхтэн шилжүүлэх хагалгаа хийхээс гадна олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй, агаарын урсгал бүхий class 100, level-1 түвшний вакуум хагалгааны дөрвөн өрөө  хийгдэх боломж бүрдэнэ.  

Австри улсын Засгийн газартай  долоон сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж, түүний суурилуулалт,  сургалтууд хийхээр төлөвлөсөн бөгөөд орчин үеийн шийдэл бүхий тасагт ирэх оны эхээр эмчлүүлэх боломжтой  гэж тус эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэв.

Төсөл хэрэгжсэнээр дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, орчин үеийн эмнэлэг болж, иргэдэд үйлчлэх цар хүрээгээ өргөжин тэлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.