Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгийн шинэ бирж ирэх сард ажиллаж эхэлнэ

Шинээр байгуулсан “Монголын үнэт цаасны бирж” компани ирэх сарын 3-нд үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөснийг гүйцэтгэх захирал С.Даваасамбуу нь дуулгалаа. Тус бирж “Анд энерги” компанийн 34 хувь буюу 26.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 60 төгрөгөөр ирэх сарын 1-нд анхдагч зах зээлд арилжих юм.

Тус компани LED дэлгэцийн “Эрдэнэт лед” үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхээр ийнхүү хувьцаагаа олон нийтэд санал болгожээ. “Анд энерги”-ийнхэн хувьцааны танилцуулгаа өнөөдөр “Их Монгол” цогцолборын гурван давхар дахь “Start­up terminal”-д хийнэ. С.Даваасамбуу “Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болох, Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл олгох, эсэхээс хамаарч бидний төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй” гэв.

Монголын үнэт цаасны биржээр дамжуулан, сантехник угсралтын цогц үйлчилгээ үзүүлдэг “Атмор”, мэдээллийн технологийн “Ametros” компани хувьцаагаа олон нийтэд арилжихаар зэхжээ. Одоогоор бэлтгэлээ хангахаар андеррайтерийн үйлчилгээ аваад буй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.