Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг Завхан аймгийг зорилоо

Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн удирдлагад шуурхай үүрэг өглөө.

Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн багт нэмэлтээр нэн шаардлагатай байгаа хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг газар, орон дээр нь үнэлэх, шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорилоо.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын бүтцийн нэгжийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд шуурхай мэдээлж ажиллах, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, онцгой нөхцөл үүссэн үед шаардлагатай арга хэмжээг авч, хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй Шуурхай штабыг байгууллаа.

Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахалж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг Завхан аймгийг зорилоо

  • Ar geriinheneer ni tatvariin mungiig butsaaj tuluuleerei. Durtaidaa zugaalj yavtsgaasan humuus bna, yamar ajlaa hiij yavaad uhsen bish. Ted nariin ami uurdsdud ni uneguin bol, tatvar tulugchdud buur ch unegui. Zugaalj yavsan humuusiig haij tatvariin munguug ureh heregggui, tsaana chini uchnuun humuus oroh orongui, ideh hoolgui, unchin yaduu uvchind barigdaad shanalj bga huuhduud bna, ted nart tuslah heregtei.