Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, шинэ сайд нар нь тамгаа гардсан өдөр буюу өнгөрөгч баасан гаригт анхны хуралдаанаа дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, нийслэлийн удирдлага зэрэг 150 гаруй албан тушаалтныг оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийлээ. Өнгөрөгч долоо хоногийн лхагва, пүрэв гаригт өдөржин хуралдаж, 20-ны 02.00 цагт бүрэн томилогдсон Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайд үүр цайтал ярилцан, дээрх хуралдаанд бэлтгэсэн болохыг эх сурвалж өгүүлсэн.

Тус хуралдаанаар сайд нар салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана. Энэ цаг мөчөөс эхлэн төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана. Өнгөрсөн өвөл хүндхэн байсан ч Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн нутгуудад ажиллаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, хүндээ хүрч ажилласны дүнд өвлийг хохирол багатай давсан.

Энэ өвөл хүндхэн болох магадлалтай. Манай цаг уурын байгууллага төдийгүй ОХУ-ын мэргэжлийн байгууллагын мэдээгээр ч ийм төлөв харагдаж байна. Иймд аймаг, орон нутаг, яам, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллах хэрэгтэй. Бидэнд бэрхшээл байгаа ч даваад гарах ёстой” хэмээн анхааруулав. Тэрбээр төрийн алба сэтгэл, итгэл, зүтгэл, ёс суртахуун дээр тогтдог, хуульд захирагддаг болохыг тэмдэглээд, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Он дуусахад хоёр сар дутуу байгаа ч улсын хэмжээнд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийгдээгүй, хүлээгдэж байгаа тул гүйцэтгэлийг түргэн шуурхай гаргах арга хэмжээ авна” хэмээсэн бол Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Өвлийн ид ачааллын үед нүүрсийг саадгүй тээвэрлэхийн тулд төмөр замын ачаа тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангаж ажиллана” гэсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа салбарын хэмжээнд 5.4 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан, багш, эмч нар цалин нэмэхийг шаардаж буйг онцолсон.

Үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн, Эрүүл мэндийн болон Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарын 3-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний журамд өөрчлөлт оруулж, хүүхдээс шинжилгээний төлбөр авахгүй байхаар зохицуулах талаар судлан, шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Тэрбээр Засгийн газраа бүрдмэгц үүнийг хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдэж байсан юм.

Мөн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан. Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс гишүүнээр оролцох аж. Тэд эдийн засгийн нөхцөл, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зэрэг байр суурь баримтлах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана

  • Зочин says:

    Яг штэй ямар ч мэрэгжлийн бус хүмүүсээр салбрын сайд тавьчихаад сэтгүүлч эрүүл мэндийн тухай ниййтлэл бичихүү бөх уул очиж нураах гэж бгаа юу ер нь сонгогдсон сайд нар нь естой кккк.

  • bold says:

    Шинээр Засгийн газар бүрэлдэн тогтнож байна. Хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, хаацайлах нь хаацайлж, үгүйсгэх нь үгүйсгэн бичиж, ярьж байх шиг. У.Хүрэлсүхийн бүрдүүлж буй энэ Засгийн газар харин ч хүчтэй Засаг болж бүрэлдэж байх шиг.

  • зочин says:

    У.Хүрэлсүх өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадна гэж бодож байна.

  • зочин says:

    За одоо ажлыг маналзуулаад байждээ. Ард түмний итгэлийг ахин битгий хугалаасайдаа

  • Vvree says:

    Zuw xvmvvsgarsan. Munxag turiig sergej chadna gej ard irged itgel xvleelgej baina.

  • Soniko says:

    Xvrelsvx said ard tvmend amlasan Mongol ulsiig sergeenee gej. Bid xarin demjij xeregtei baixdaa.