Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хар тамхийг хяналтаас алдахад ойрхон байна

ЭЦА-ныхан энэ оны эхний хагаст хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан 90 хэрэгт 200 хүнийг холбогдуулан шалгаж, зохион байгуулалтад орсон 11 бүлгийг илрүүлсэн. Уг статистикийг өнгөрсөн оны мөн үед бүртгэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй харьцуулбал 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хууль, хяналтынхан “цагаан тахал”-тай тэмцэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй ч залуус хар тамхийг халаасалж явах боллоо. Цагдаагийн алба хаагчид өдөрт өвс татаж, мансуурсан 1-2 хүнийг саатуулж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатар хотын харьяат Б, Б, Э нар гурван кг каннабис тээвэрлэж яваад Сэлэнгэ айм­гийн Алтанбулаг суман дахь ЗЦА-ныханд баригдав. Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн оршин суугч Б, Г нар олсны төрлийн ургамал татаж байгаад цагдаа нарт баригдсан. Баасан гаригт Баянгол дүүргийн иргэн М хоёр кг өвс тээвэрлэж явсныг Төв аймгийн Баянчандмань сум дахь хяналтын постын ажилчдад илрүүлэв. Мансууруулах үйлчилгээтэй ургамал тээвэрлэж, хэрэглэсэн дээрх залуус 18-25 настай. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж, хэрэглээг нь хяналтаасаа алдах нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Хар тамхийг хяналтаас алдахад ойрхон байна

  • Sonnen says:

    Нисэхийн дунд сургуульд бүр хяналтаас гарсан гэсэн. Бараг л ахлах ангийнхан тэр чигтээ гэсэн. Ялыг нь өндөрсгөхгүй бол хэцүүднэ дээ.

  • Зочин says:

    ЗАЛУУЧУУДЫГ ЦЕГ НИЙТЭЭР НЬ ШАЛГАХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙХ ЁСТОЙ Ш ТЭЭ.ТЭД НУУЦААР НЭГ ГАЗАР ХЭРЭГЛЭЭД ГЭРТЭЭ ИРЦГЭЭДЭГ