Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮНДЛЭЛЭЭС бүх зүйл эхэлнэ

Амьдрал баялаг. Тэр утгаараа хүн бүрийн амьдрах хэв маяг өөр ч гэсэн бид өдөр тутамд нийгэмтэй, хүмүүстэй харилцдаг нийтлэг шинжтэйгээ мартах учиргүй. Харамсалтай нь, хүн хоорондын харилцаа зөвхөн ганц, хоёр хүнээс үл шалтгаална. Их, бага, илд, далдаар эрх нь зөрчигдөх, наад зах нь ажлын шаардлагаар ам зөрөх асуудал хэн бүхэнд л тохиолддог. Тэглээ гээд харилцааны ёс зүйн шугамыг давах учиргүй аж. Яг ийм алдааг бид бараг өдөр бүр гаргадаг. Үүнийгээ хэвийн мэт ойлгодог болсон нь хамгийн аюултай гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэгэхээр одооноос буруугаа зөв болгож, алдаагаа ухаарахын төлөө хичээх нь чухал аж. Та чухам юун дээр алдаж, бусдад хэр “гай” болж буйгаа тунгаан бодоод, зөв, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн төлөө одооноос хичээгээрэй. Өөрөөр хэлбэл, бусдадаа түвэггүй байхыг хичээнэ гэсэн үг.

Энэ бол бүх хүнд хамаатай. Гэр бүлийнхэнд, хамт ажиллагсдад, үйлчлүүлэгч, зорчигчдод, багш, сурагчдад, эмч, эмчлүүлэгчдэд, автобус, таксины жолооч нарт гээд нийгмийн эд, эс болсон хэн бүхэн үүнийг ухамсарлах учиртай. Ганцхан жишээ хэлэхэд, өнөө өглөө автобусны жолооч эр радиогоо жигтэйхэн чанга хангинуулж бачимдмаар хачин хөгжмөөр хүмүүсийн чихийг дөжрөөх шахлаа. Учирлаж хэлэхээр өөдөөс хэдэрлэх. Зорчигчдын дунд тэр дуу, хөгжмийг таашаах нь, бас тээршаах нь байгааг яагаад ойлгодоггүй юм бэ. Энэ мэтээр дурдвал өчнөөн асуудал бий. Үүнийг залруулж, засахад ердөө л сэтгэл, бусдыг хүндлэх ухаан дутаж байгааг хэлэх нь илүүц мэт. Гэхдээ хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг шүү дээ.

Ер нь зөв амьдрах гэдэг нь зохистой байхын нэр аж. Зохистой байна гэдэгт өөрийгөө хүндэлж, эрүүл, зөв хооллохоос эхлээд өмсөж, зүүх, будаж гоодохдоо хүртэл бусдыг бодолцох гээд өргөн ухагдахуун багтдаг юм байна. Гэхдээ хүн бусдад таалагдах гэж амьдардаггүй, өөрийн хүссэнээр хувцаслаж, будах нь буруу биш гэж боддог хүн олон. Үүнээс л нийгмийн болон хүн хоорондын харилцаанд зөрчил үүсдэгийг олон улсад нэртэй сэтгэл судлаачид онцлон зөвлөдөг байна.

Энэ бүхнээс улбаалан бодох нь ээ, ний­гэмд зөв, эрүүл амьдарна гэдэг нь нэгэндээ хүндлэлтэй хандахаас л эхлэх учиртай аж. “Бусдыг хүндлээгүй цагт нөхөрлөл, ойл­ голцол үүсэхгүй” гэж алдарт Ч.Дарвин хэл­жээ. “Хүндлэлд тэвчээр хэрэгтэй” гэж мөн нэг ухаантан айлдсан байна. Хүн бүр өөр ертөнц учраас нэгнийгээ ойлгохын тулд тэвчиж, тэгээд хүндэлж ёс зүйтэй, зөв амьдралыг цогцлоохын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.